Түрүү бөхөд  ТОЁОТА ЦОМ  гардуулах ёслол боллоо | News.MN

Түрүү бөхөд  ТОЁОТА ЦОМ  гардуулах ёслол боллоо

НААДАМ -2019

Түрүү бөхөд  ТОЁОТА ЦОМ  гардуулах ёслол боллоо

Түрүү бөхөд  ТОЁОТА ЦОМ  гардуулах ёслол боллоо

Япон улсын Тоёота Мотор Корпораци болон Тоёота брэндийн Монгол дахь албан ёсны дистрибьютер Тоёота Сэйлс Монголиа ХХК, Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны түрүү бөх  Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат Монгол Улсын аварга Э.Оюунболдод ТОЁОТА  ЦОМ  гардуулж өглөө. Хүй долоон худгийн Соёлын наадмын талбай дээр болсон уг ёслолын арга хэмжээнд Монгол улсын шадар сайд Ө.Энхтүвшин, Нийслэлийн засаг дарга С.Амарсайхан Тоёота Сейлс Монголиа ХХК-ийн гүйцэтгэх захирал Тоширо Курахаши болон албаны бусад хүмүүс оролцлоо.

“Тоёота мотор корпораци” нь Монгол түмний хүсэн хүлээдэг  “Наадам- 2019”Үндэсний их баяр наадмын  арга хэмжээг хүндэтгэн 6 дахь жилдээ албан ёсны түншээр  ажиллалаа.

Монгол түмнээрээ хүндэтгэн дээдэлдэг наадмын ТҮРҮҮ бөхөд өгсөн ТОЁОТА ЦОМ нь дахин давтагдашгүй урлагийн бүтээл болсон.

Монголдоо анхдагч  ТОЁОТА ЦОМ нь Батноров хийцийн арга барилыг ашиглан дан гар аргаар бүтээсэн 90 см өндөр 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтсэн.Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж тулгуур 4-н багана дээр  улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн оройд нь хангарьд, луу, бар, арсланг алтаар урлан мөнгөн аягыг дээр нь байрлуулсан. ТОЁОТА ЦОМ-ын мөнгөн аяганы амсар 50 см сууринаас ёроолоосоо дээш 24 см өндөр 20 литрийн багтаамжтай гэдгээрээ Дэлхийн хамгийн том Мөнгөн аягатай цом болсон юм.Өөрийн гэсэн өвөрмөц ур хийцээрээ ялгарах энэ цомонд монгол түмний дээдлэн хүндэлдэг билигзүйн бүх ухааныг уламжлат ус, уул, үүлэн хээн дүрслэлээр шингээсэн билээ. Тухайлбал: Таван тив дэлхийгээ багтаасан дүрслэлийн өгүүлэмж, хурмаст тэнгэрийн хурын шимээр байгаль дэлхий сэргэж тэнгэр газрын хүчингүүд 4 зүгийг эрхшээхийн билэгдэл, баяр жаргалтай байж урт удаан наслах, айл гэрийн энх амгалан батбэх байх, олз омог хүсэл тэмүүлэл хүн бүхэн аз жаргалтай байхыг билэгдэхийн зэрэгцээ хязгааргүй эрх чөлөө эд баялаг дүүрэн байх хүслийг шингээжээ.

Энэ дашрамд дуулгахад : 2014 оноос хойш Тоёота Мотор Корпораци өөрийн төлөөлөгчийн газраар дамжуулан түрүү бөхөд ТОЁОТА автомашин бэлэглэснээс хойш  2018 оныг дуустал нийт 5 автомашин өгсөн юм. Өнгөрсөн онд  “Тоёота мотор корпораци” нь албан ёсны түншийн хувьд Үндэсний Их Баяр Наадмын түрүү магнай бөхийг  “Ланд круизер VX-R”загварын автомашинаар мялаасан.

Монгол Улсын Үндэсний Их Баяр Наадмын  албан ёсны түнш Тоёота Сейлс Монголиа ХХК.

Түүнчлэн хамгийн эрхэм зүйл болох Саруул ухаан уужим бодлыг нэн тэргүүнд дээдлэн тавьдаг Монголчуудын Дөлгөөн  зан , хязгааргүй  үргэлжлэх хэм хэмнэл оюун санаа болон байгаль дэлхий  оюуны гүйцэгдэшгүй сэтгэлгээ дээш дэвшихийг хээ болон билэгдэлзүйн зохицлоор бүтээлдээ тусгасан байна. Энэ цом нь Монголдоо анхдагч төдийгүй Японы башё бүрт олгодог цомоос том , жинхэнэ урлагийн бүтээл гэдгээрээ онцлогтой.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж