Орлого буурсан ч мөхөөлдөст гар татахгүй

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Орлого буурсан ч мөхөөлдөст гар татахгүй

Орлого буурсан ч мөхөөлдөст гар татахгүй

Орос иргэдийн дундаж орлого буурсан тэд мөхөөлдөст гар татахгүй байгааг интернэт худалдааны Rate&Goods компанийн хийсэн судалгааны дүн харууллаа хэмээн РИА Новости мэдээлж байна.

Тус судалгаагаар оросуудын 56 хувь нь долоо хоногт дор хаяж нэг удаа мөхөөлдөс худалдан авч иддэг байна. Харин 21,9 хувь нь долоо хоногт хоёр удаа, 8,5 хувь нь гурван удаа, 4,1 хувь нь дөрвөн удаа, дөрвөн хувь нь арваас дээш удаа мөхөөлдөс худалдан авч байгаа ажээ.

“Орлого буурч байгаагаас оросуудын дийлэнх нь хүнсний бүтээгдэхүүний худалдан авалтаа танаж байхад мөхөөлдөсний борлуулалт өндөр хэвээр байна. Ялангуяа зуны улиралд борлуулалт бүүр нэмэгддэг” хэмээн Rate&Goods компанийн ерөнхий захирал Роман Майстер хэлжээ.

Судалгааг энэ оны тав, зургадугаар сард 224500 иргэний 235000 гаруй тооцооны хуудаст шинжилгээ хийх хэлбэрээр хийжээ. 1000 тооцооны хуудас тутамд 56 ширхэг мөхөөлдөс худалдан авсан байжээ. Ингэхдээ эмэгтэйчүүд илүүтэй мөхөөлдөс худалдан авсан байна. Тухайлбал, эрэгтэйчүүдийн 1000 тооцооны хуудас тутамд 53 мөхөөлдөс байсан бол эмэгтэйчүүдийн 1000 тооцооны хуудас тутамд 59 ширхэг мөхөөлдөс байжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж