М.Ананд давж, М.Даваажаргал унажээ | News.MN

М.Ананд давж, М.Даваажаргал унажээ

М.Ананд давж, М.Даваажаргал унажээ

М.Ананд давж, М.Даваажаргал унажээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн буюу Нагоя башё талдаа орлоо. Өчигдрийн барилданд их аварга Какүрюү М.Ананд учраа бөхөө давж, ес дэх даваагаа авсан бол их аварга Хакүхо М.Даваажаргал Ичиножёо А.Ичинноровт унаснаар тэргүүлэгчийн хоёрдугаар эгнээнд шилжлээ.

Дээд зиндаанд озэки /арслан/ цолтнуудаас Такаясү үлдсэн бөгөөд тэрбээр долоон даваа, хоёр унаатай болсон.

Нагоя хотод болж буй зуны тэмцээнийг их аварга Какүрюү М.Ананд есөн даваатай ганцаараа тэргүүлж эхэлсэн бол их аварга Хакүхо М.Даваажаргал найман даваа, нэг унаатай удаалж байна. Озэки Таяасү нарын дөрвөн бөх долоон даваа, хоёр унаатай тэргүүлэгчдийн гуравдугаар эгнээнд бичигдэж байна.

Манай бөхчүүдээс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил нэг даваа, найман унаатай болж тавин хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болсон бол Ичиножёо А.Ичинноров зургаан даваа, гурван унаатай башёг үргэлжүүлж байна.

Өнөөдрийн 10 дахь өдрийн барилдаанд их аварга Какүрюү Ичиножёотой, их аварга Хакүхо Тамавашитай барилдахаар оноолт таарчээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Oo 2019-07-16 80.215.84.173

Sonirhol alga

Avatar

зочин 2019-07-16 66.181.166.196

Одоо энийг үздэг сонирхдог хүн байдаг юм уу даа, хэнд ч хэрэггүй ийм мэдээрхүү юмыг болимоор юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж