“Найрсаг Улаанбаатар” аяны хүрээнд 2 дахь жилдээ "Сонгодог урлагийн үдэш" буюу "Best of Classics-Open air" тоглолт ирэх сарын 4-нд Чингисийн талбайд болно.
УДБЭТ, НЗДТГ, НСУГ хамтран өвөрмөц тайз, онцгой хөтөлбөр бүхий дэлхийн сонгодог болон үндэсний бүтээлийн дээжсээс сонгон бэлтгэж бүрэн хэмжээний тоглолтыг үзүүлэхээр зэхэж байгаа юм.
Тус тоглолтод УДБЭТ-ын уран бүтээлчид уран бүтээлийн дээжээс толилуулах юм байна.
Тоглолтын ерөнхий найруулагчаар СТА Е.Сарантуяа, ерөнхий удирдаачаар УГЗ Н.Туулайхүү, балетмейстр СТА Д.Дашлхагва нар ажиллаж байна.