Жуулчид ирэх цагаар "үүдээ хаадаг" үйлчилгээнийхэн | News.MN

Жуулчид ирэх цагаар "үүдээ хаадаг" үйлчилгээнийхэн

Жуулчид ирэх цагаар "үүдээ хаадаг" үйлчилгээнийхэн

Жуулчид ирэх цагаар "үүдээ хаадаг" үйлчилгээнийхэн

Үндэсний их баяр наадмыг сонирхохоор гадаадын цөөнгүй жуулчид Монголыг зорин ирдэг. Гэтэл жил бүрийн баяр наадмаар улс даяараа тав хоног амарч, нааддаг уламжлал тогтоод удаж байна. Аялал жуулчлалын ид оргил өдрүүдэд томоохон худалдааны төв, музей, театр, дэлгүүр гээд бүгд “хаалгаа барьчихаар” тэд юугаа үзэж, харж, сонирхох вэ.

Үндэсний баяр наадам бол Монгол Улсыг дэлхийд таниулсан хамгийн том арга хэмжээнүүдийн нэг. Олон жилийн дунджаас үзвэл долдугаар сард Монгол Улсад зочлох жуулчдын тоо харьцангуй нэмэгддэг. Ойролцоогоор 100 орчим мянган жуулчин ирдэг. Ихэнх жуулчин Улаанбаатарт наадам үзэхээс гадна аймаг орон нутгийн хуваарийн дагуу хөдөөд очиж наадам үздэг ажээ.

Хотын төвөөр үзэх, харах зүйлгүй, эл хуль. Үйлчилгээний байгууллагууд нь ажиллахгүй зарим жуулчид “хаалга мөргөөд” буцаж байгаатай хэд хэдэн удаа таарлаа. Баяр наадмын өдрүүдэд ажиллаж буй цөөн хэдхэн худалдааны төв, дэлгүүр нь жуулчны хөлд дарагджээ.

“Гадаадын жуулчдад” гэсэн тодотголтой “Дээлтэй Монгол” наадам, энэ жилээс “Naadam night” шоу, “Үндэсний урлагийн их театр”-ын болон “Улаанбаатарын үдэш” тоглолтоос өөр тэдэнд зориулсан шинэлэг арга хэмжээ огт алга. Уг нь баяр наадмын өдрүүдэд үйлчилгээний байгууллагууд тусгай хөтөлбөр гаргаж, үйлчилгээндээ анхаарч, жуулчдыг татах хэрэгтэй юм сан. Энэ маягаараа Монгол Улс юун 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээж, авах. Томоохон цэнгэлдэх хүрээлэнгүйгээс болж, жил бүр наадмын нээлт үзэх хүсэлтэй жуулчдыг сэтгэл дундуур буцаасаар.

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Н.Цэрэнбат наадмын өмнө мэдээлэл хийхдээ “Бид 2020 он гэхэд гадаадын нэг сая жуулчин хүлээн авахаар зорьж байна. Ийм боломж ч бий. Монгол Улсынхаа талаар таагүй мэдээлэл гаргах болгонд ирэх жуулчдын тоо багасна гэдгийг ойлгох хэрэгтэй. Гэхдээ бид сайхан байгаа гэж хэлж чадахгүй ч дэвшил ахиц гарч байна. Аялал жуулчлалын бүсүүдэд ариун цэврийн байгууламжийн чанар стандартыг сайжруулсан. Гэхдээ хангалттай түвшинд хүрч чадаагүй байгааг хэлье.

Мөн гадаадын жуулчдыг хүлээн авахад үйлчилгээнийхээ чанарыг сайжруулахын тулд салбар яам, Засгийн газрын 2019-2020 оны мөрийн хөтөлбөрт тусгасан аялал жуулчлалын үйлчилгээний чанарыг дээшлүүлэх заалтын дагуу энэ жил аялал жуулчлалын есөн ажлын байранд орон даяар үнэ төлбөргүй сургалт хийгээд явж байна. Одоогийн байдлаар 10 мянга гаруй хэлмэрч үнэ төлбөргүй сургалтад хамрагдаад байна. Энэ сургалт маань цааш үргэлжилнэ” гэсэн юм.

ЖУУЛЧДАД ЗОРИУЛАН ГАНЦ АРГА ХЭМЖЭЭ “Naadam night

Энэ жилийн баяр наадмаар гадаадын жуулчдад зориулан Үндэсний соёл амралтын хүрээлэнд долдугаар сарын 11-ний үдэш 21.00 “Naadam nigth” шоуг зохион байгуулсан. Үндэсний их баяр наадмын нээлтийн арга хэмжээг монгол хэлээр тайлбарладаг. Тиймээс гадаадын жуулчид утга, агуулгыг нь сайн ойлгохгүй асуудал гардаг учраас салбар яамнаас гадаадын жуулчдад зориулж, гадаад хэл дээр хөтлөн “Naadam night” шоу тоглолт зохион байгуулж, наадмын нээлтийн тоглолтыг дахин тогложээ.

Гадаадын жуулчдад зориулсан энэ арга хэмжээний тоглолтын тасалбар 20-35 мянган төгрөгийн үнэтэй борлуулагдаж байв. Нийслэлийн Аялал жуулчлалын газрын дарга Д.Батсүх “Ер нь бол жил бүрийн Үндэсний их баяр наадмаар гадаадын жуулчдад наадмын нээлтийн тоглолт үзүүлэх билетийн хомсдолтой байдаг. Үүнээс бол маш олон жуулчин наадмын тоглолт үзэж чадсангүй гэж сэтгэл дундуур буцдаг. Тиймээс энэ жилийн баяр наадмаар гадаадын жуулчдад зориулан Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас санаачлан санхүү хөрөнгийн шийдвэрлэж, “Naadam night” шоуг зохион байгуулна. Хамгийн гол нь Төв цэнгэлдэх хүрээлэнд наадмын нээлтийн хөтөлбөрийг орой нь англи хэлний тайлбартайгаар тоглож үзүүлэх юм. Үргэлжлүүлэн  орчин үеийн хамтлаг, дуучдын тоглолт болно” гэв.

ЖУУЛЧДЫН ТООГ НЭМЭГДҮҮЛЭХЭД АГААРЫН ТЭЭВРИЙН ОРЦНЫ АСУУДЛЫГ ШИЙДЭХ ХЭРЭГТЭЙ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын албаны дарга С.Баясгалан мэдээлэл өгөхдөө “Монгол Улс 2020 он гэхэд нэг сая гадаад жуулчин хүлээн авах зорилт тавиад байна. Энэ зорилтдоо хүрэхийн тулд бид 2019, 2020 онд 30 орчим хувиар жуулчдынхаа тоог жил бүр шат дараатайгаар нэмэгдүүлэх шаардлагатай байгаа юм. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар, жуулчдын тоо 10 орчим хувиар нэмэгдсэн. Зургадугаар сараас эхлэн жуулчдын тоо эрс нэмэгдэж, олон улсын агаарын тээврийн зорчигчдын тоо нэмэгдээд явж байна. Хамгийн гол нь жуулчдын тоог нэмэгдүүлэхэд тулгамдаж буй асуудлын нэг бол агаарын тээврийн орцны асуудал. Өнгөрсөн жил нэг сая зорчигч урсгал хүлээн авах хүчин чадалтай байсан. Тэгэхээр энэ урсгалыг нэмэхгүйгээр жуулчдын тоог нэмэх боломжгүй юм. Салбар яамнаас Зам тээврийн хөгжлийн яамтай хамтран агаарын тээврийн орцыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байна.

Энэ жилийн төгсгөлд жуулчдынхаа тоог 20 хувиар нэмэгдүүлэх боломж бүрдэнэ. Мөн жуулчдын визний асуудал тулгардаг. Монгол Улсад 2019 оны байдлаар дэлхийн 20 орчим иргэн визгүй зорчдогоос таваас зургаан улс нь аялал жуулчлалын зорилтот бүлгийн улс. Тэгэхээр бид хил орчмын аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлэх, визний хөнгөлөлттэй нөхцөлөөр үйлчлэх хэрэгтэй байна. Зорилтот зах зээлийн орны жуулчдыг хилийн боомтууд дээрээс виз авах нөхцөлөөр бүрдүүлснээр аялал жуулчлалаараа олон улсад өрсөлдөх боломжтой болно” гэдгийг хэлж байв.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2019-07-16 202.131.245.69

ажилладаг, сэтгэдэг, бүтээдэг нь дарга болдоггүй, хийснийг нь намын томилгоотой дарга нь өөрөө хийсэн мэт сурталчлаад шагнуулаад явдаг болохоор төрийн алба төдийгүй хувийн хэвшилд ч хдөлмөрийн бүтээмж муу байна шүү.

Avatar

Zochin 2019-07-16 202.126.88.46

Shine nisexe xyrdan ashiglantand oryylache bas stadiono tomryylax xeregtei bna shu Tseren said a butej bga yum neg ch alga bna da

Avatar

Зочин 2019-07-16 202.9.43.48

Их жуулчин хүлээж авна гээд л байдаг. Хаягжилтаа монгол бичигтэй болгоно гээд байдаг яана даа

Avatar

2020 ond 1 saya juulchin irehgui 2019-07-16 108.218.234.108

2020 ond Tokyod Olymp boloh uchraas 1 saya juulchin mongold irehgui, oligtoi uilchilgee ch baidgui ulsad dahij irehgui, ene jiliinhees bur bagasna. Delhiid #1 uilchilgeetei Japand Olymp boloh gej baihad uilchilgee muutai mongol yavsnaas Japand ochij unetei ch gesen setgel hanamjtai uilchilgee avaad yavsan ni deer bailgui.

Avatar

"Болор дуран"-аар шалгав. 2019-07-16 202.21.124.20

Монгол Улсад 20 орчим иргэн визгүй зорчдог

Avatar

Зочин 2019-07-16 119.40.98.106

BD arai nairuulga shalgaxgui bxaa…

Avatar

ddd 2019-07-16 49.0.137.181

тэрнээс гадна хүмүүсийн хувийн соёл, ёс суртахууныг дээшлүүлмээр байна. хөдөө явж байхад жуулчдыг хэл амаар доромжилсон, хараасан, загнасан, шоолсон үзэгдлүүд маш их гарч байна. харахад гайгүй л залуучууд хүртэл эхнэр, хүүхдийнхээ дэргэд гаднын жуулчдыг доромжлоод, хээр талд ганцаар явааа юм шиг л тэнэгтхийн. эхнэрүүдэд бас учир байдаг. нөхөр нь тэгж аашилж байхад дуугүй л гүлдийгээд, өөгшүүлээд байж байна. орон нутгийн замд хурд хэтрүүлэн яваа нөхрийн дэргэд эхнэр нь гүлдийгээл сууна.

Avatar

Зочин 2019-07-16 202.9.42.17

убын аялалын маршрут гаргах явган жуулчдад зориулсан гудамжууд байгуулах хэрэгтэ байна хотын аялал жуулчлалын газрынхаан та нар ер нь амьд уу оноодроос ирэз зун ирэх жуулчдынхаа асуудлыг шийдэж эхлэмээр байх юм уб ы

Avatar

Зочин 2019-07-16 202.9.42.17

20 онд 1 сая жуулчин авна гэвэл хотын захигаа оноодроос бэлтгэл ажлаа толовлох хэрэгтэй 1 рт зам тээвэр ааарын гарцаар одорт хэдэн жуулчин авах яаж тоог олшруулах томор замаар тусгай аялалын тохилог галт тэргийг зовхон жуулчдад зориулан одор болгон эрээн уб маршрутаар явуулах хойд хоршоос мон галт тэрэгээр ирэх жуулчдад тохилог тусгай галт тэрэг гаргах одооноос тасалбарыг нь захиалах боломжтой убын аялалаын тусгай сайт ажиллуулах 2 жуулчдын узвэр уйлчилгээг толовлох уб т одор болгон жуулчдад зоа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж