Дотоодын аялал тойрсон доголон гуниг | News.MN

Дотоодын аялал тойрсон доголон гуниг

Дотоодын аялал тойрсон доголон гуниг

Дотоодын аялал тойрсон доголон гуниг

Дэлхийд ганцхан дээлтэй монгол наадмаараа бид дэнж хотойтол наадлаа. Төв цэнгэлдэх, Хүй долоо худаг, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Туул гол,  Хөвсгөл далай, Өгий нуур гээд байгалийн үзэсгэлэнт газрууд ч бас наадамчин олны хөлд дарагдаж, түм түжгэнэж бум бужигнасан өдрүүд ард хоцорч байна. Харин наадамчин олны үлдээсэн хогон овоо  энэ бүхний гэрч болж үлдэх шиг.

Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ жил “Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь бууруулж, ангилан ялгаж хэвшье” нэртэй асар байршуулж, хогоо ангилан ялгаж хийсэн хүмүүсийг чихэр, даавуун тороор  урамшуулж байгаа нь харагдсан. Анх 2017 оноос эхлүүлсэн энэхүү аян үр дүнгээ өгч, хүмүүсийн хандлага өөрчлөгдөж байгааг аяны зохион байгуулагч Н.Баясгаланчимэг хэлж байв. Эсрэгээрээ Хүй долоо худагт иргэд майхнаа барьж, наадамласныхаа дараа хогоо таарсан газартаа хөглөрүүлчихээд явсан нь харагдсан.

Жилээс жилд дотоодын аялагчдын тоо өсөхийн хэрээр байгаль орчин бохирдсоор. Аялагч, зугаалагчдын тарьсан хог асуудал дагуулсаар. Үнэндээ монголчуудын тархин дахь хогийг цэвэрлэхгүйгээр энэ асуудал шийдэгдэхгүй нь тодорхой. Монголчууд өөрсдийгөө эх оронч гэж боддог. Харамсалтай нь, эх орноо хайрлах сэтгэл эх дэлхий, байгаль орчноо хайрлахаас эхэлдэгээ тэд мэддэггүй, мэдэхийг ч хүсдэггүй. Эх орон гэж хоосон цээжээ дэлдэгчид эсрэгээрээ байгаль дэлхий гудамж талбайд хамгийн их хог тарьдаг "орк"-ууд байдаг нь худлаа биш. Өөрийнхөө гэрээс гаргаад орц хонгилд хогоо хаядаг өнөөгийн Чингисийн монголчуудад сануулахад,  өвөг дээдэс маань бууриа цэвэрлээд нүүдэг байсан гэдэг.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн үндэсний их  баяр наадмын үеэр  Архангай аймгийн Өгий нуурыг зоригсод архи, ундааны лааз, цаас, баас шээсээ хаа сайгүй "хөглөрүүлж",   Гачууртын Хар усан тохой орчимд модны дор хогон овоо үүсгэсэн талаарх зураг сошиалд багагүй шүүмжлэл дагуулсан юм.  Мэдээж, компьютерийн цаанаас хэн ч эх оронч, хэн ч цэвэрч цэмцгэрээ гайхуулж чадна. Харин амьдрал дээр та тэдний нэг биш гэдгээ баталж, санаж явах ёстой болов уу.

Ялангуяа аялал зугаалгын улиралд дотоодын  аялагчид голын эрэг,  модны сүүдэр, амралт зугаалгын газар гэх мэт дуртай газраа архины шил, ундааны сав, тамхины иш гээд хог хаягдлаа овоолж, байгалийн унаган төрхийг алдагдуулдаг. Монгол хүн бол Монгол эх орны хорлон сүйтгэгчид гэж хэлэхэд ч буруудахгүй биз. Хэдийгээр Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас жил бүрийн зургаа, долдугаар сард "Цэвэрхэн наадацгаая" аяныг орон даяар хэрэгжүүлдэг боловч нүдэнд харагдахуйц үр дүнгүй байгаа нь  иргэдийн ухамсартай холбоотой биз. Иргэдийн тархиндаа, сэтгэлдээ овоолсон хогийн цэвэрлэхгүйгээр тэд байгаль дэлхийд хогоо тарьсаар л байх биз.

Монголын Швейцарь” гэгддэг Хөвсгөл далай руу засмал зам тавигдсанаас хойш сүүлийн жилүүдэд аялагчдын тоо огцом өcч баяр наадмын өдрүүдээр 40-60 мянга хүртэл аялагчид ирдэг гэх. Харамсалтай нь, эх орны минь үзэсгэлэнт  хөх сувдыг эмгэнэлт хувь заяа хүлээх болсныг холбогдох албаны хүмүүс сэрэмжлүүлсээр байна.

Ардын хувьсгалын 98 жилийн ойн баяр наадмын өмнө хэсэг залуус хаашаа зугаалах тухайгаа ярьж байхыг нь санамсаргүй сонссон юм. Гурав, дөрвөөрөө хамт автобусанд сууж явсан тэдгээр найзуудын дунд Хөвсгөл далай явж үзээгүй бололтой нэг нь “Энэ жил хэдүүлээ наадмын тав хоногийн амралтыг дайруулан Хөвсгөл явъя” гэхэд хариуд нь “Хөвсгөл далай хүн ихтэй, тэгээд ч хог хаягдлаар дүүрэн, тухгүй болсон байна билээ” гээд Увсын Хяргас нуур луу аялахыг санал болгож байв. Нэг үетэй харьцуулахад, монголчууд бид амралт, аялал зугаалгаа хилийн чанадад биш эх орондоо хийж, энэ хэрээр Монголдоо мөнгөө шингээж байгаа нь сайшаалтай ч саар зүйл олон байгааг дээрх жишээ өгүүлнэ. Статистик мэдээллээр, 2016, 2017 онд хоёр сая гаруй монгол иргэн дотооддоо аялсан гэх тоон үзүүлэлт байгаа юм. Энэ нь гаднаас ирэх жуулчдаас гадна  дотоодын аялагчдын идэвх өндөр болсныг харуулж буй. Үүний тод жишээ нь, үндэсний их баяр наадмын өдрүүдээр бэлхнээ харагддаг. Хамгийн гол нь дотоод аялагчдад Хөвсгөл далай ээж, Хэнтий аймгийн Аварга тосон рашаан, Хар зүрхний Хөх нуур, Өгий нуур  гээд л байгалийн үзэмж сайхан цогцолсон газруудаар хог хаягдлаа үлдээдэггүй, нэгэндээ зөв шаардлага тавьдаг эх оронч сэтгэл дутагдаж байна.

Б.ЦЭЦЭГ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ХарамсалтайХарамсалтай
14
ТэнэглэлТэнэглэл
4
БурууБуруу
2
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

29 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

... 2019-07-16 66.181.177.251

UB-d bair orts ergen toiron hyyhdiin talbai zeregeer yavaad mongolchuud hen be gedegiig oilgoh bolno

Avatar

Зочин 2019-07-16 103.229.120.72

Сайхны Хөтөл орж үзлээ. Хөтөлрүү гарахад билет аваад ортол урд явсан жаахан хүүхэд ээжээ энийг яах уу? гэж асуухад ээж нь гэх залуухан бүсгүй хая хая хэрэггүй гээд хээв нэг хэлээд хаяхаар нь тэссэнгүй миний дүү аваарай, хаяж болохгүй гээд хэлсэн чинь ээж нь "хүний хүүхдэд заадаг чи хэн бэ" гээд хаяаад явсандаа. би тэр билетүүдийг нь өөрийнхтэй хамт хадгалж явсаар хотод ирээд хаялаа. Алгын чинээ цаасыг ч тээж авч явж чадахгүй, шаардлага хүлээн авахгүй энэ сэтгэлгээг өөрчлөх ч хол санагдсаан!!!

Avatar

g 2019-07-16 203.91.115.41

Монголчуудаа бие биедээ зөв шаардлага тавья. нэг нь шаардлага тавихад зэрэгцээд тэр буруу юм хийгээд байгаа хүмүүс зэрэг зэрэг шаардлага тавья

Avatar

зочин 2019-07-16 202.131.245.69

баг, сум, аймгийн тэр тусмаа тухайн амралтын газар, байгаль орчныг хамгаалах газрын арчаагүй сэтгэлгүй, сэтгэдэггүй дарга, ажилтнуудын байгаа дүр төрх ш дээ. дээрээс нь насаара шахуу модон жорлонгоо аятайхан болгочиж чадахгүй заваан амьдардагийн жишээ.

Avatar

Зочин 2019-07-16 202.55.180.203

Хүний хөл хүрч хог тариагүй газрыг л байгалийн үзэсгэлэнтэй гэж хэлэгдэхээр болсон байна. Хаа сайгүй маш их хог бна лээ. Уг нь сэтгэлээрээ хогоо түүх хэцүү ажил биш гэсэн болохгүй л байна. Тэр бүрийг хүн дагаж яваад хараад торгоно гэдэг нь өөрөө бас хэцүү ажил тиймээс орох пост бүр дээр хогний хураамж 20,000 төгрөгийг хүн бүрээс авдаг болий. оронд нь хүн бүрт хогний уут өгөг. Тухайн постоор эргэн гарсан хүн бүр ууттай хогнийхоо тоогоор мөнгөө буцаан авдаг болбол энэ байдал цэгцэрч магадгүй л юм.

Avatar

Зочин 2019-07-16 118.200.210.23

Өөрийгөө эх оронч гэсэн худлаа үзэл бодолтой үхэр монголчуудын үнэн төрх ийм байна даа. Наад захын соёл, нийгэмшил үгүй. Эх орноо хайрлах, хойч үеээ бодох сэтгэл огт алга. Энэ асуудлыг цэгцлэх цаг болжээ. Олон нийтийн амралтын өдрүүдэд эргүүлийн цагдаа, хяналт шалгалтаа маш сайжруулах хэрэгтэй байна

Avatar

zochin 2019-07-16 103.229.122.20

jinkhene khugiin , khogiin , ukhernuud yum daa , bid chini

Avatar

Зочин 2019-07-16 80.148.22.12

Teneg mongolchuud

Avatar

Лорд 2019-07-16 64.119.21.172

Наад захын хогоо уутанд боож хийгээд хогын саванд нь хийчих ухамсар байхгүй ард түмэн.Тэгчихээд л тэнгэр заяат хөх толбот гэж шаана.Хогоо битгий хая гэхээр өөдөөс зодолдох шахна.Хөгжихгүй байгаа нь аргагүй ш дээ.Хогон сэтгэлгээтэй байгаа юм чинь!!!

Avatar

Монгол 2019-07-16 202.9.45.193

Аль ч улсын хаана ч гэсэн хог гарч байдаг. Хогийг хогийн саванд хаяж, Хогийн сав нь үргэлж хог хүлээн авахад бэлэн байх үед хогийн асуудал шийдвэрлэгдэнэ. Хогийн сав дэргэд нь байхад түүнд хийхгүй дэлхийд хогоо хаях нэг ч хүн, хүүхэд дэлхийд байхгүй. Тийм болохоор хог хаяж болох бүх газарт хогийн сав байрлуулах Хогийн саваа дүүрэхээс өмнө хогийг байнга суллаж байх хэрэгтэй. Үүний тод жишээ нь Улаанбаатарт автобусны буудалд байрлуулсан хогийн сав байна. Хогийн сав дүүрсэн үед гадуур нь……

Avatar

иргэн 2019-07-16 202.170.71.82

хөх толбот тэнгэр заяат бөртэ чоно гоо маралын үр удам чингис хааны цустай хүмүүний дээд монгол хүмүүс гэж магтах дуртай билүү

Avatar

Зочин 2019-07-16 66.181.161.51

улаан залаат, босоо хийморьтой. аа бас таарсан газраа хүндэрч тасарсан газраа унтаж явдаг

Avatar

Zochin 2019-07-16 66.181.184.106

aimag nutgaa boddog bol mungee gargaj hognii sav jorlon barichhaj bolno doo aimag oron nugiihan uneheer hariutslagui baina, uuniig nutagtaa zohion baiguulj ergej toirood shalgaad baij bolno shuu dee. Naad Orkuudtaigaa huuliin daguu yarij sur

Avatar

Huz 2019-07-16 43.242.243.232

Nutgiin udirdlaguud sanaachlag muu bna hogiin tsegiig nuur us uruu chiglelj bgaa zam daguu baiguulah yostoi

Avatar

Зочин 2019-07-16 122.201.31.30

Монгол хөгжил уруу ороход дахиад 100 жилээр хоцорч явна.Очсон нуур ус хүний я*****с цаас ундааны сав баглаа боодол уут сав дүүрэн яана
Монгол мину
.

Avatar

зоч 2019-07-16 64.119.25.150

Торгуулийн доод хэмжээ 500000 мянгаас эхлэхэд хоггүй болно.Ганцхан зохион байгуулах хэрэгтэй.

Avatar

MANAN- ын гар хөлнүүд сөнөтүгэй 2019-07-16 202.179.27.105

Өгийнуур Аврагатосон гэх мэт ер нь сумдын засаг дарга нар нь маш аж ахуйч ажилсаг чанга гар байх ёстой болохоос дээрээс томилогддог цүнх баригч архины гар байх ёсгүй.

Avatar

1 сая төгрөг 2019-07-16 122.201.31.6

Монголчууд ганцхан мөнгө л ойлгоно. Сайн торгоод өг. Монголчуудыг ганцхан мөнгө л өвтгөнө, өөр юуч өвтгөхгүй.

Avatar

1913 mongolia. Youtube заавал үзээрэй 2019-07-16 122.201.31.6

Тэр 1913 онд франц хүүхний гандад хийсэн бичлэгийг үзээрэй заавал. Тэр лам нарын гадаа бааж шээж байгааг хараарай. Нүд хальтрам. Энэнээс нээг их холдоогүй дээ бид. Орсууд 70 жил ноцолдоод жаахан хүн дүрсэнд нь оруулаадл орхисон. 21 зуунд тэнэг хэвээрээ л байх юм даа

Avatar

Тэнэг 2019-07-16 122.201.31.6

Монголчууд бид ер нь тэнэг гэдгээ хэзээ ухаарах юм бол? Азийн хамгийн хулгайч арчаагүй залхуу тэнэг улсын нэг гэдгээ ер нь хэзээ ойлгох вм бол доо

Avatar

Зомби Монгол 2019-07-16 122.201.31.6

Жинхэнэ Монгол хүний үнэн төрх царай. Ер нь сүүлйн 400 жил монгол чууд Зомби болоод нилээн удаж байгаа юм. Юун тэр хөгжил дэвшил вэ? Энэ зомбинууд юуч хийж чадахгүй. Хамаг юмаа гадыханд дэнрэмдүүлээд сууж байгаа усан тэнэгүүд.

Avatar

Зочин 2019-07-16 180.149.80.75

zamuudaa evdeed hun ochih bolomjgui bolgo.

Avatar

Зочин 2019-07-16 66.181.188.16

Жил бүр яриад нэмэргүй байнаа ганцхан л арга байна орон нутгаас хамгаалалтад аваад аялагчид ирэхэд хураамж авах машин зогмоолоос хүртэл
мөнгө авах төлбөртэй бусад бүх
орон тийм байдаг

Avatar

Зочин 2019-07-16 150.129.142.110

Ийм байж эх орон минь элэг зүрхнээс уяатай энхрий монгол нутаг минь гэж ирээд л дуулахыг нь яана.Өнгөрсөн зун хог хаясан хэсэг залууст болиоч гэж хэлээд эгээтээ л нүүрлүүгээ нударга буулгуулаагүй салсан шүү.

Avatar

иргэн 2019-07-16 202.72.245.122

Сайны хажуугаар саар гэгчээр хөдөө нутаг маань хогоор дүүрчээ, гэхдээ сайн зүйл бас байна, Элсэн тасархайн хогийн цэг дээр уутанд хийсэн хогоо машинаар авч ирээд хаяж байгаа залуучууд олон байна билээ, бүгдээрээ л ийм байцгаах юмсан.

Avatar

dorj 2019-07-16 202.179.26.101

olon huniig zuv udirdahgui bol malaas dor baidag yum bna.

Avatar

Зочин 2019-07-16 122.201.31.6

Мал бол монгол хүний хажууд хамаагүй гэгээн өгөөжтэй амьтан. Мал бол магтаал

Avatar

МУ-ын жинхэнэ иргэн 2019-07-16 202.55.191.205

Энэ хүмүүс байгаль дэлхий, улс орон, нутаг усаа хайрлах сэтгэл, бодол, ёс зүй, хүмүүжил, боловсрол алга. Би л болж байвал бусад нь хамаагүй гэсэн манж үзэл, бодол, цус, хүмүүжил, захиастай хүмүүс юм даа, Яана даа. Хогоо аваад явдаг

Avatar

Зочин 2019-07-16 103.57.94.10

Ugii nuur sumin zasag darga humuus gargaad tseverleech

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж