Н.Назарбаевын “Цаг үе ба бодрол” номыг орчуулжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Н.Назарбаевын “Цаг үе ба бодрол” номыг орчуулжээ

Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Монгол Улсын Шинжлэх ухааны академтэй хамтран БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаевын “Цаг үе ба бодрол” хэмээх номын нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү номыг  академич, доктор, професор М.Шагдарсүрэн монгол хэлнээ орчуулсан байна. Тус арга хэмужээнд УИХ-ын гишүүд, Монгол Улсад байгаа дипломат төлөөлөгчид, яамд болон агентлагууд, казах үндэсний болон монголын шинжлэх ухаан, бизнесийн төлөөлөгчид оролцов.

БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд К.Кобландин номыг нээж хэлсэн үгэндээ ”Казахстаны Ерөнхийлөгч Н.Назарбаевын номнууд нь дэлхийн олон өнцөгт хэвлэгдэн гарсан бөгөөд тус бүтээлд түүний бусад ном, нийтлэл болон хэлсэн үгнүүдээс түүвэрлэсэн бодлууд болон ишлэлүүдийг багтааснаараа онцлогтой” гэдгийг тэмдэглэв.

Харин монголын шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч, академич Б.Энхтүвшиний бодлоор, Казахстан Улсын төрийн тэргүүний улс төрийн, шинжлэх ухааны болон нийтлэлүүдийн анализ тулгуурлагдсан тус ном нь нийгмийн чухал ач холбогдолтой бөгөөд хөгжүүлэх, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, боловсрол, хүмүүжүүлэхийн функцийг тээх зорилттой гэв.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат  Казахстаны тэргүүн Н.Назарбаевын улсынхаа хөгжилд оруулсан хувь нэмрийг онцлон тэмдэглэв. Түүний бодлоор, сүүлийн жилүүдэд хийгдсэн бүх бүтээн байгуулалтууд БНКазУ-ын Ерөнхийлөгч Н.Назарбаевын алсын хараа, тусгаар тогтносон Казахстаны эрх ашигт нийцсэн улс төрийн бодлого болон туршлагатай салшгүй холбоотой хэмээлээ.

Мөн УИХ-ын төрийн  байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей хэлсэн үгэндээ “ Тус ном нь Казахстаны төрийн тэргүүний тусгаар тогтносон залуу улсыг байгуулах хэцүү бөгөөд олон талт ажил хөдөлмөрийн тухай тодорхой мэдээлэл өгч чадлаа” хэмээн онцолсон юм.

Энэхүү ном нь ердөө 500 хувь л хэвлэгдсэн бөгөөд борлуулалт сайтай байгаа учир дахин хэвлэгдэх магадлалтай гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж