"Үхлийн бороо"-ны улмаас барьц алдаж буй Азиуд | News.MN

"Үхлийн бороо"-ны улмаас барьц алдаж буй Азиуд

"Үхлийн бороо"-ны улмаас барьц алдаж буй Азиуд

"Үхлийн бороо"-ны улмаас барьц алдаж буй Азиуд

Балба болон Өмнөд Азийн бусад орнуудад борооны улирал эхэлж, их хэмжээний усархаг бороо орж, үер нүүрлэн, хөрсний гулгалт үүсч, доод тал нь 88 хүний амь хохироод байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ.

Хэвлэлд мэдээлснээр, хамгийн их буюу 64 балба хүн үер усны гамшгийн улмаас хорвоогоос буцсан байна. Энэтхэгийн зүүн хойд бүс нутагт үерийн гамшиг нүүрлэж, 12 мужийн нийт 19.6 сая хүн их, бага хэмжээгээр үер усны гамшигт өртжээ.

Гамшиг нүүрлэсэн газар нутгуудад орон нутгийн болон мужийн бүлгүүд яаралтай тусламж үзүүлсээр байгаа аж. Хэвлэлд мэдээлснээр, Балбад өнгөрсөн пүрэв гаригаас борооны улирал эхэлсэн бөгөөд тус улсын эрх баригчид хэдэн мянган хүнийг гол, мөрний усны түвшин аюултай хэмжээнд хүрэхээс урьтаж нүүлгэн шилжүүлж амжжээ.

Жил бүр Өмнөд Азийн орнууд борооны улиралд үер усны гамшигт илүүтэй өртөж буй аж. Үнэндээ Азийн ихэнх оронд борооны улирал зургадугаар сард эхэлж, есдүгээр сард дуусдаг. Улс орны удирдагчид бүх хүч чармайлтаа дайчлан ажилладаг ч жил бүр үер усны гамшгийн улмаас хэдэн зуун хүний амь нас хохирч, олон сая ам.долларын хохирол учирсаар байгаа билээ.

Долдугаар сарын 13-ны бямба гаригт Балба, Бангладеш, Энэтхэгийн бүс нутгуудад хүчтэй бороо орж, маш хүнд цохилт болжээ. Ойрын өдрүүдэд ч дээрх бүс нутгуудад хүчтэй аадар бороо орох төлөвтэй байгаа аж. Үүнээс гадна хүчтэй борооны улмаас хэдэн арван хүн алга болж, олон мянган хүн гэр орноо орхин, аюулгүй газар нутагт хоргодохоос өөр сонголтгүй болсон байна.

Үүнээс гадна ЮНЕСКО-гийн Дэлхийн өвд бүртгэгдсэн Энэтхэгийн Казирангийн үндэсний цэцэрлэгт хүрээлэн усанд автжээ. Энэ цэцэрлэгт хүрээлэнгийн ихээхэн хэсэг Брахмапутра голын сав газарт хамрагддаг бөгөөд өнгөрсөн хугацаанд усны түвшин нь байнга өсөн нэмэгдэж байгаа аж.

Энэ оны долдугаар сарын эхээр Японд усны аюулаас сэргийлж, 720,8 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. Өнгөрсөн оны долдугаар сард тус улсын төв болон баруун нутгуудад үер буусны улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 204 хүрсэн талаар Японы Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Ёсихидэ Суга мэдэгдэж байв.

Тухайн үед Японы засгийн газар 10 мужид борооны улмаас бэртэж гэмтсэн 58 хүнд 35 тэрбум иен буюу 350 сая орчим ам.долларын буцалтгүй тусламж олгох шийдвэр гаргаж байсан билээ.

Үер усны гамшигт өртсөн газруудад Японы өөрийгөө батлан хамгаалах хүчний болон гал түймэртэй тэмцэх газрын 73 мянган ажилтан, мөн 5500 сайн дурын ажилтан ажиллаж, бэртэж гэмтсэн 5000 хүн нүүлгэн шилжүүлэлтийн цэгүүдэд байрлан ажиллаж байжээ.

-МОНГОЛЫН ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 5-20 СМ НЭМЭГДЭЖ,
ҮЕРИЙН ТҮВШИНГ ДАВАН ҮЕРЛЭЖ БАЙНА-

Монгол Улсад ч үер усны аюул ойрхон байгаа юм. 2019 он гарснаас хойш буюу эхний зургаан сарын байдлаар, нийт 42 удаагийн усны осол гарч, 30 хүн амь насаа алджээ. Усанд осолдсон иргэдийн дөрөв нь хүүхэд, 26 нь том хүн байсан аж.

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр, баяр наадмын өдрүүдэд буюу долдугаар сарын 10-наас 13-ны өдрүүдэд баруун болон төвийн аймгуудын нутгаар усархаг аадар бороо орж, салхи борооны өмнө секундэд 16-18 метр хүрч ширүүсч, говийн болон зүүн аймгуудын нутгаар өдөртөө 32-37 хэм хүртэл халжээ.

Сэлэнгэ мөрөн, Хялганат сум орчимд усны түвшин 80 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшин 35 см, Ховд гол, Увс нуур, Хархираа зэрэг голууд 5-20 см-ээр нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байгаа аж. Иймд: Голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, мөн аөдөө орон нутгийг зорих иргэд бэлтгэл бэлэн байдлаа сайн хангаж, замд гарахыг анхааруулж байна.

Түүнчлэн гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа өндөр сонор сэрэмжтэй байж, гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнээ бүртгэж, хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг сануулсаар буй юм. Хүүхдүүд янз бүрийн хийлдэг завь, гудастай усанд орж эргээсээ холддог нь усанд осолдох шалтгаан болдог.

Борооны үед гол мөрний усны түвшин нэмэгдэх учраас баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж, үер усны аюул болон усны ослоос урьдчилан сэргийлэхийг холбогдох байгууллагудаас анхааруулсаар байна.

УЛС ОРНУУДАД ГАМШГИЙН ЭРСДЭЛИЙН ТӨЛӨВЛӨЛТӨӨ ИДЭВХИЖҮҮЛЭХИЙГ
УРИАЛАВ

Азийн хөгжлийн төлөв 2019 тайланд гамшгийн эрсдэл өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдэж буй өнөө үед Азийн хөгжиж буй улс орнууд гамшиг нүүрлэхээс өмнө сайтар төлөвлөх, засгийн газрын төсвөөс нөөц бүрдүүлэх, даатгалд хамрагдахыг уриалах зэргээр гамшигт тэсвэртэй байдлаа яаралтай бэхжүүлэх шаардлагатай тулгарч байгааг дурджээ.

Азийн Хөгжлийн Банк (АХБ)-ны Ерөнхий эдийн засагч Ясуюки Савада өнгөрсөн дөрөвдүгээр сард “Байгалийн гамшигт өртөж буй таван хүн тутмын дөрөв нь Ази тивд амьдарч байна. Ази тив нь сүүлийн жилүүдэд гамшгийн эрсдэлийг бууруулах ажиллагааг тэргүүлж ирсэн ч улс орны болон ард иргэдийн түвшинд эмзэг байдлыг бууруулж, хариу үйлдлийг эрчимжүүлэхэд илүү хүчин чармайлт гаргах хэрэгтэй болж байна” хэмээн тэмдэглэж байв.

Ядуу буурай өрхүүд, жижиг бизнесүүд болон Номхон далайн арлын улсууд гэх мэт жижиг, алслагдмал улсууд хамгийн ихээр гамшигт өртөж байна. Хэдийгээр цаг уурын өөрчлөлт байгалийн гамшгийн давтамжийг ихэсгэж, хурдацтай өрнөх хотжилт гамшигт өртөх эрсдэл нөлөөг нэмэгдүүлж буй. Гэвч 1980 оноос хойш Ази тивд болсон гамшгийн хохирлын зөвхөн 8%-ийг л даатгалаар шийдвэрлэжээ.

Азийн хөгжлийн төлөв тайлан улс орнуудад гамшгийн эрсдэлийн төлөвлөлтөө идэвхижүүлэхийг уриалж байна.

Эх сурвалж: The Reuters, CNN, RBC Ukraine

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongolian 2019-07-16 66.181.176.37

Жижиг олгой нуур олноор нь хийгээд энэ их уснаас жаахан авч хоцрох юмсан мал аж ахуй газар тариалан хүнсний ногоо тариалахад их хэрэгтэй. Хавар цагт хуурайшилтын үед ч их хэрэгтэй бгаа юм. Говь цөлийн бүс нутагтаа усаа хурааж авах нь бүүр их хэрэгтэй бна. Бизнесийн 1 том санаа бгаа юм. Ихээхэн ашигтай ажиллахаар судалгаатай юм билээ.

Avatar

21 2019-07-16 202.126.89.62

Mongol shig huurai orond boroo orokh tusam sain harin ter saikhan usiig yaj tosoj avakhaa bdoh hregtei

Avatar

иргзн 2019-07-16 202.179.24.176

манайхан Хэлээд Анхааруулаад байхад даана ч нэг тоохгүй Хэнэггүй нь дэндэжчихсэн Улс дөө Дайн дажин Зовлон гамшиг тэр болгон үзээгүй болоод тэгдэг байх даа

Avatar

Зочин 2019-07-16 202.179.26.196

Байгалын аюулыг басаад хэрэггүй.

Avatar

Fuck 2019-07-16 66.181.161.59

Hen bassan yum malaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж