1921.07.19 Ардын Засгийн газрын төв хэвлэл “Уриа” сонин хэвлэгдэв.
1921.07.19 Монголын цахилгаан мэдээний газар байгуулагдав.
1922.07.18 МАН-ын II Их хурал хуралдав.
1925.07.15 “Улсын тээх нэвтрүүлэх газар”-ыг улсаас 300 мянган янчаан гарган 12 ачааны машинтайгаар анх байгуулав. Энэ хорооны салбаруудыг Алтанбулаг, Жанчхүү зэрэг газруудад байгуулж, ЗХУ-ын тээх нэвтрүүлэх газруудтай харилцан холбоотойгоор ажиллуулж байв. “Монгол тээх” гэж түүхэнд бичигддэг.
1927.07.16 Монгол үйлдвэрчний эвлэлийн анхдугаар Их хурал хуралдав. 115 төлөөлөгч оролцсон тус хурлаар үйлдвэрчний эвлэлийн дүрмийг баталж, Төв зөвлөлийг сонгов. Төв зөвлөлийн даргаар Улаанбаатар хотын дарга П.Гэндэгт хавсруулжээ.
1928.07.17 Коминтернийн VI Их хурал болж, МАХН-ын төлөөлөгчид оролцов.
1936.07.15 Улсын 21-р Бага хурал хуралдав. Монгол Ардын хувьсгалт цэргийн дарга нарын алдар, цолын дүрэм батлав.
1947.07.20 Прага хотноо болсон Дэлхийн залуучууд, оюутны анхдугаар их наадамд МХЗЭ-ийн төлөөлөгчид оролцов.
1947.07 сар “Монголын нууц товчоо”-г зохиогдсоны 700 жилийн ойг тохиолдуулан уг зохиолыг Ц.Дамдинсүрэн орчин цагийн монгол бичгийн хэлэнд хөрвүүлэв.
1957.07.18 Монголын Засгийн газраас Монгол, Хятадын хилийг тодотгон тогтоох саналыг Хятадын талд тавив.
1978.07.19 Олон улсын пионерийн “Найрамдал” зуслангийн нээлт болов.
1984.07.19 Монгол – БНХАУ-ын хилийг хамтран шалгасан тухай БНМАУ-БНХАУ-ын Засгийн газар хоорондын протокол байгуулагдав.
1989.07.20 ШУӨЗО болон БНМАУ-ын хоорондох анхны хилийн худалдааны боомт нээгдснийг мэдэгдэв. Талууд хамгийн анхны худалдааны солилцоог шинээр нээгдсэн Такашикэн боомтоор хийв. Хоёр талын худалдаа энэ боомтоос эхлэх тухай баримт бичигт 1988 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотноо гарын үсэг зуржээ.
1992.07.20 Хятад Монгол хоёр улсын Иргэний агаарын тээврийн газрын тохиролцсон “МИАТ агаарын тээврийн компанийн УБ-Хөх хот-УБ чиглэлийн нислэгийн маршрутын тухай хэлэлцээр”-ийн дагуу МИАТ компани анхны нислэг долдугаар сарын 20-ны өдрийн үдээс өмнө 10.40 цагт Хөх хотын онгоцны буудалд газардав. МИАТ-ийн ашиглаж буй ЗХУ-д үйлдвэрлэсэн АН-24 маркийн онгоц энэ маршрутаар нисэх үүргийг хүлээн авч, даваа, пүрэв гаригуудад нислэг хийхээр болов.
1992.07.20 Хятадын Шинжааны Чинхэ, Монгол Улсын Булган хооронд олон улсын зорчигч тээврийн автобус албан ёсоор явах болов.
1996.07.16-19 БНХАУ-ын олон улсын худалдааг дэмжих хорооны гишүүн, БНХАУ-ын олон улсын худалдааны арбитрийн шүүх хорооны дэд дарга Чу Даёу тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад айлчлав. Хоёр тал Хятадын олон улсын худалдааны арбитрийн шүүх хороо болон Монгол Улсын гадаад худалдааны арбитрийн шүүхтэй хамтран ажиллах хэлэлцээрт гарын үсэг зурав.
1997.07.17 БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсад 20 сая юаний өртөг бүхий хүнсний бүтээгдэхүүнийг тусламжаар өгснийг хүлээж авах ёслол Улаанбаатар хотод зохиов. Энэхүү буцалтгүй тусламжийн хүрээнд 3100 тн цагаан гурил, 1300тн цагаан будаа, 780 тн элсэн чихэр байв.
1999.07.15 Ерөнхийлөгч Н.Багабандийн урилгаар БНХАУ-ын дарга Зянь Зэмин анх удаа Монгол Улсад төрийн айлчлал хийв.
1999.07.22 Ардчилсан холбоо эвслийн III Засгийн газар огцров. Үндэслэл нь “Эрдэнэт” үйлдвэрийн хувьчлалын асуудлаар ОХУ-ын Засгийн газрын тэргүүний нэгдүгээр орлогчид эргэлзээтэй захидал бичсэн явдал болов. Уг асуудлыг Монголын талд ашиггүйгээр шийдэхэд хүргэж болзошгүй, улсын эрх ашгийн эсрэг алхам хийсэн гэж үзжээ. Эвслийн IV Засгийн газрыг Р.Амаржаргал удирдахаар болов.
2006.07.19 Хятад Монгол хоёр улс Өвөрмонголын хилийн боомт хот Рашаанд албан ёсны баримт бичигт гарын үсэг зурж, Рашаан-Сүмбэр боомт хийгээд боомтын бүсийн голоор нэвтрэх байгууламжийн төслийн тохиролцоонд хүрэв. Энэ нь Зүүн хойд Ази болон Түмэн хошууны ажлын төлөвлөгөөнд ахиц гаргахад чухал ач холбогдолтой. Хятад Монгол хоёр тал Нөмөргөн боомтын голын гүүр барих гэрээнд гарын үсэг зурах ёслолыг зохион байгуулав.
2006.07.21 БНХАУ-ын Хөх хот Орос-Монголын эдийн засаг, худалдаа хамтын ажиллагааны тайлбар хуралдаан Хөх хотын Өвөрмонгол ресторанд болов. Ойрын хугацаанд Хөх хотод Монгол Улсын эдийн засаг, худалдааны төвийг, Улаанбаатар хотод Хөх хотын эдийн засаг, худалдааны төвийг байгуулахад бэлтгэхээр шийдвэрлэв.
2007.07.21 Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын шинжлэх ухаан, технологийн хөгжлийн болон шинэ техник, технологийн худалдааны тухай Манжуурын IV хуралдаан БНХАУ-ын хуурай замын хамгийн том боомт хот болох Манжуур хотын олон улсын үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийв.
2010.07.15 Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын шинэ үзэл баримтлал батлагдав.
2016.07.15-16 АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалт Монгол Улсад болов
2016.07.17-18 БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ Монгол Улсад албан ёсны айлчлал хийв
2016.07.20 Монгол Улсыг төлөөлөн Зуны Олимпын наадамд оролцох тамирчдыг үдэх ёслол болов
Холбоотой мэдээ