Наадмын дараах эмзэглэл | News.MN

Наадмын дараах эмзэглэл

Наадмын дараах эмзэглэл

Наадмын дараах эмзэглэл

Жил жилийн наадмын нээлт үзэгчдэд багагүй хүлээлт үүсгэж, тэр хэрээр ч тасалбар дээрх "нанчилдаан" наадмын өмнөх үзэгдэл болсон. Төсвөөс багагүй хөрөнгө зарцуулдаг наадмын нээлт яг үнэндээ уйтгартай, хайрцаглагдсан хэвээр байгааг Үндэсний урлагийн их театрын захирал Г.Цоггэрэл найруулсан өнөө жилийн  наадмын нээлтээс харж болно. Нөгөө л нэг үхэр тэрэг, морь мал, эртний баатарын дүрүүд. Ийм нээлтүүдийг үзсээр байгаад монгол наадамчид, гадаад жуулчид залхаж, уйдах болсон нь худлаа биш.

Найруулагч Г.Цоггэрэл хэвлэлд өгсөн яриандаа  “Би ард түмнийхээ хүсэн хүлээсэн наадмын тоглолтын саналыг ард түмнээсээ авч, нээлтийн тоглолтдоо оруулсан. Ард түмэн энэ тоглолтыг л хүссэн. Би энэ хүслийг нь биелүүллээ. Энэ бүхний ард гарсан гэж бодож байна. Энэ бол Үндэсний их баяр наадам учраас Үндэсний мюзикл” хэмээн хэлж байсан удаатай. Харамсалтай нь, жил жилийн наадмын нээлт тухайн үеийнхээ эрх баригчдын сэтгэлд таацуулах гэж, тухайн найруулагчийн өөрийнх нь үзэл бодол, улс төрийн өнгө аяз шингэдэг нь өнөө жилийн наадмаас ч харагдсан. 

Жилээс  жилд наадмын төсөв данхайж, сэдэв нь ядуурсаар байгаа наадмын нээлтийг яаж гоё болгох вэ,  яаж жуулчдыг нүдийг хужирлах вэ. Наадмын нээлтэд зарцуулах мөнгөний тоо өссөнөөс агуулга, жүжиглэлт, тоглолтын ур чадвар, утга өгүүлэмж сайжирсангүй. Ингээд ч зогсохгүй наадмын нээлтийн үйл ажиллагаанд хэрэглэсэн эд зүйлсээ наадам нь дуусаагүй байхад хог болгоод хаячихсан нь хогийн харагдаж байлаа. 

Тоон мэдээ дурдахад, үндэсний их баяр наадмын төсөв 2010 онд 640 сая төгрөгт багтаж байжээ. 2011 онд 1.3 тэрбум болж хоёр дахин өссөн байна. 2012 онд 870 сая төгрөгөөр, 2013 онд 1.5 тэрбумаар наадсан бол 2014 онд 2.2 тэрбум болж өсчээ. Ийнхүү наадмын төсөв хоёр тэрбумын босго давснаас хойш  2016 онд 2.9 тэрбум төгрөг, 2017 онд 2 тэрбум 170 сая төгрөг болжээ. Энэ жил 2.9 тэрбум. Харин наадмын нээлтийг найруулга улам дордсоор. Сүржин бас даржин.

ТАСАЛБАРЫГ БҮГДИЙГ НЬ ОНЛАЙНААР ХУДАЛДААЛЧИХВАЛ БЭРХШЭЭЛ ТУЛГАРНА ГЭЖ ҮҮ?

Үүнээс гадна  энэ жилийн хувьд  нийтдээ 12 мянган тасалбар хэвлүүлснээс 6000 мянган тасалбарыг иргэдэд зарсан  бол үүнээс гадна  3000 тасалбарыг гадаадын жуулчдад худалдсан юм. Харин үлдсэн  3000 мянгыг төрийн байгууллагууд, тэдний урилгаар ирсэн гадаадын хүндтэй зочид төлөөлөгчид болон гадаадын Элчин сайдын яамдууд, Дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллагууд төлөөллүүдэд олгосон гэх. Гэхдээ   баяр наадам болохоор л 9000-хөн мянган  тасалбар борлуулах гэж хэдэн монголчуудаа талцуулж, хэрэлдүүлж, хонон өнжин нойрыг нь хугасладаг хүнд суртлыг халмаар байна.

Тасалбарыг бүгдийг нь онлайнаар худалдаалчихвал нэг их хүндрэл бэрхшээл тулгарна гэж бодохгүй байна. Билет борлуулдаг тусгай дугаарын утаснууд хангалттай л байна. Тун саяхан Төв цэнгэлдэх хүрээлэнд 20 орчим мянган монголчуудыг цуглуулж чадсан “Никитон” хамтлаг гэхэд л онлайнаар, мөн гадуур билет борлуулах цэг ажиллуулаад л асуудлаа шийдчихсэн шүү дээ.

НААДМЫН ТАЛБАЙ ХАР ЗАХ БИШ

Харин үлдсэн ганц асуудал бол Цэнгэлдэх рүү дотогш нэвтрэх тасалбаргүй иргэд хуушуур идэж, хөлөө амраахаас өөр газар, талбай тэдэнд үнэндээ алга. Наадмын уур амьсгалыг мэдрэх гэж цэнгэлдэх тойрч алхсан хүмүүст Нарантуул захыг санагдуулам байсныг нуух юун. Ер нь зах, худалдааны төвүүдэд байдаг гэр ахуйн бараанаас бусдыг энд худалдаалж байна. Наадамчид  баярлах гэж Төв цэнгэлдэх хүрээлэнд очдог болохоос оймс, гутал, жимс авахаар очдоггүй. Хамгийн гол нь наадмын талбай хар зах биш шүү дээ.  Халуун наранд шороотой замаар удаан явсан хүнд амрах сандал, сүүдрэвч хоёр л их үгүйлэгдэх юм билээ. Жилд ганц болдог наадмын үйлчилгээндээ анхаарах  цаг хэдийнээ болжээ.

Э.БУРАМ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
29
ЗөвЗөв
7
ХарамсалтайХарамсалтай
5
БурууБуруу
4
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

49 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Mongolch erdemten 2019-07-16 103.26.195.41

Ugaasaa ene naadmiig hiih hereg baina uu. orond ni 3n tsetserleg barichihguidee.

Avatar

Зочин 2019-07-16 202.9.42.25

Нэг хүн гарч ирээд л сонин сонин юм үзэмжээрээ хийдгийг болиулж зайлшгүй байх монголын өв соёлын гайхамшгийг оруулж байхаар журамлах хэрэгтэй байна\n Энэ жилийнх үзүүлэлтүүдийг базаж нийлүүлсэн нь онцгүй болсон\n Уртын дуу,хаан хатдын бүжиг олон үндэстэн ястны бүжиг Сэвжид гуайн дэглэлт, уран нугаралт, цамын бүжиг жил бүр байх ёстой\n Нөгөөтэйгүүр оросуудын зааварчилгааг 11 нд хийдэг наадмаа ДАНШИГТАЙ нэгтгэж нэг болгон жил бүр сайн өдрийг үзэж хийдэг УЛАМЖЛАЛАА сэргээё

Avatar

zochin 2019-07-16 122.201.23.84

Яг үнэн бичсэн байна. Наадмын талбай хар зах болчихсон байсан. Өмнө жилүүдийн наадмын нээлтээс бүр дордсон, уйтгартай, шинэлэг юм юу ч байхгүй онцгүй нээлт болсон байна лээ. СУИС-ийн Хүй 7 худагт зохион байгуулсан тоглолт дэргэд нь хамаагүй сонирхолтой болсон байна лээ. Цоггэрэлийг арай дээр юм хийх байх гэж бодсон, үнэхээр чадваргүй нөхөр юм

Avatar

эмэгтэй 2019-07-16 66.181.187.214

Төрийн өндөрлөгүүд даруухан дээлтэй, Ерөнхийлөгч 9 хөлт цагаан тугандаа мөргөсөн нь сайхан байлаа. Тоглолт дажгүй байсан.Харин бүрээний үзүүлбэр ихэдсэн.Дараа нь яаж ашиглах юм бол?

Avatar

Зочин 2019-07-16 45.79.204.62

Телевизийн аливаа сайн шоу контентийн тодорхой нэг шатанд тэнцсэн оролцогчдыг үзүүлбэрийнх нь агуулга нийцэж байвал наадмын нээлт, хаалтын тоглолтонд урилгаар оролцуулж байж болно.

Avatar

Зочин 2019-07-16 45.79.204.62

Тэртэй тэргүй наадмын нээлт, хаалтын тоглолтын үзүүлбэрийг тодорхой хугацааны өмнө урьдчилж бэлддэг юм чинь оролцох сонирхолтой иргэд, уран бүтээлчид, хамтлагуудын дунд нээлттэй шалгаруулалт зохион байгуулаад тэнцсэнийг нь бэлдүүлээд оруулж байж болно шүү дээ. Телевизийн шоу контентуудыг амжилттай зохион байгуулж байсан, зохион байгуулдаг найруулагчдыг дангаар нь эсвэл хамтад нь хөлслөөд наадмын нээлт, хаалтаа найруулуулж болно ш дээ.

Avatar

Зочин 2019-07-16 45.79.204.62

Mongolia’s Got Talent буюу Авъяаслаг Монголчууд гээд нэг шоу контент Монгол HD TV-гээр жил өнжөөд ч билүү гардаг биз дээ. Энэ шоуны шилдэг оролцогчдыг уриад хэдэн цаасыг нь өгөөд наадмын нээлт, хаалт дээр үзүүлбэрийг нь үзүүлж болдоггүй юм уу. Угаасаа өнгөрсөн өчнөөн удаагийн нээлт, хаалтанд дуулсан, бүжиглэсэн уран бүтээлчдэд хөлсийг нь өгсөн л байлгүй дээ. Хэн, хэнийг наадмын нээлт, хаалт дээр үзмээр байна гээд тодорхой онцлог заагаад иргэдээс онлайн санал асуулга явуулсан ч болно шүү дээ.

Avatar

Зочин 2019-07-16 45.79.204.62

Mongolia’s Got Talent

Avatar

ЗОЧИН 2019-07-16 66.181.186.187

наадмаа үзэх. Мөн амрах сандал, сүүдрэвчүүд, зэрэг наад захын гарын дорхи ажил ер хийдээгүй байна. Энэ нь үнэхээр харамсалтай санагдлаа. Энэ ард түмэн үзээд л хөлс баастайгаа хутгалдаад л явна биз гэж бодож байгаа нь НААДМЫН ТАЛБАЙН ЭЗЭДҮҮДТЭЙ ШУУД ХОЛБООТОЙ БИЗ.. НААДМЫН ТАЛБАЙН УДИРДЛАГУУД ХАТУУ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ САНАГДАНА. сандалнуудбг Урт нь2,5- 3 мерт орчим гуалин мод уулнаас авчраад яг голоор нь хуваагаад суур сайтай хөл хийгээд л болоо ш дээ, Харин сайн зүлгүүрдээрэй хувьцас урчихвий?

Avatar

зочин 2019-07-16 66.181.186.187

Наадам сайхан болсон. Хувь хүн бүр хувийнхаа сахилга , харицлагыг дээшлүүлж ямар ч юмыг сонирхож ойлгож үзэж сур, зөвлөмжгүйгээр шүүмжлэх нь юуч уншдаггүй, юуч мэддэггүй, хий хоосон атаархагч л шүүмжлээд байдаг юм даа…… Би хийе гээд л хийчихээ ч дээ, хий хоосон донгосоод байхаар…. Ер нь бол наадмын талбайд хийх ажил зөндөөөөөөөөөӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨӨ Л байна. худалдан авсан билетээрээ төвөггүйхэн явж ирээд асуудалгүй суугаад….., сүүдрэвч, амрах сандалнууд, 4 зүг8 зовхист сууггаад телевиз үз

Avatar

сссс 2019-07-16 202.21.108.197

Наадмын нээлт гж заваан юмыг үзэж үхснээ хийдэг бнаа. Ичих булчирхайтай хүний хийдэг ажил биш хэхээ

Avatar

х 2019-07-16 203.91.115.41

Бурам сэтгүүлчээ тэгээд чи яг яаж сайжруулмаар байгаагаа бичээгүй болохоор чи Цоггэрэлээс долоон дор гар байна шүү

Avatar

Зочин 2019-07-16 66.75.254.37

Ene news mn gej site luu orohoor durgui hurdeg yum. Elbegdorjiin l hiisen yum sain busdiinh ni mu geed odoo oligtoi negch medee baihgui bolson. Urid ni elbegdorjiin ued muuu medee baihgui baisan ineedtei yumaa\n\nNaadmiin neelt harlaa goyo l baina shdee end heden maanag commentooroo oorsdiigoo baysgaad baij baidag yum baina hahaha

Avatar

ЗОЧИН 2019-07-16 66.181.184.222

МАН – ЫН ҮЕ ҮЕИЙН ГАЗРЫН НАЙМААЧИД ЛУЙВАРЧДЫН БАЛГИЙГ НИЙСЛЭЛЧҮҮД НИЙТ ЗОЧИД ХИЧНЭЭН ЖИЛ АМСАХ ЮМ БАЙГАА ЮМ !!! ЭРГЭН ТОЙРОНД НЬ ӨЧҮҮХЭН ЗАЙ БОЛГОНД ШИРЭНГЭН БЕТОН ШАВААРАЛДУУЛСАН ХОНОЦЫН СЭТГЭЛТЭЙ НОВШНУУДЫН НҮГЭЛ НЬ НҮДЭЭРЭЭ ГАРАХ ЦАГ ИРНЭЭ !!!

Avatar

Zochin 2019-07-16 66.181.184.182

Goe bolson bnlee

Avatar

Zochin 2019-07-16 66.181.184.182

Iim bhgui uur yamar yum blgah geev,shuumjleh yumaa olovoo

Avatar

Зочин 2019-07-16 202.70.34.38

I miss you Soko

Avatar

ХУУЛЬЧ 2019-07-16 202.9.43.164

АЛИВАА АРГА ХЭМЖЭЭГ ШҮҮМЖЛЭХ АМАРХАН Л ДАА ,,,,ЯМАРЧ АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ХЭЦҮҮ ШҮҮ,,,,,,, ТЭГЭЭД ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛС ,АЖЛЫН ХӨЛС БАРАА МАТЕРАМЛЫН ҮНЭ ӨСӨХӨӨС БУУРДАГҮЙ САНАГДАНА ,,,

Avatar

Зочин 2019-07-16 43.228.129.69

2008 oni naadamin neelt yzeerei

Avatar

Зочин 2019-07-16 103.14.36.18

Залуу уран бүтээлчдэд дараа жилийн наадмын нээлт хийх эрхийг шилжүүлье. Техник тохнологийн дэвшлийг ашигламаар байна.

Avatar

зочин 2019-07-16 66.181.161.61

ЗА яасан бэ наадмын нэлт сайхан л болсон шүү дэ

Avatar

Зочин 2019-07-16 66.181.188.189

Наадам болхүн бүрийн хүлээсэн баяр Гадаадын хүмүүс ч үзэх гэж л ирдэг Гэтэл жил бүр шахуу үхэр тэрэг хөллөсөн за энэ ч яахав гэж бодсон чинь цүнх барьсан хүүхнүүд гээд жагсаал цувраад халуун нарнаар үүнийг үзэх гэж тэр үнэтэй шагийн билет худалдан ав сан Мөн тэр дуу бүжгийг үзэх гэхээр хажууд нь хатуу дуутай өгүүлбэр унших нь их тээртэй байлаа Ямар их уншдаг юм .Ядаж байхад яасан хатуу ширүүн дуутай юм Гэхдээ бүх юм муу байгаагүй шүү Наадмын дэвсгэр энэтэр шинэлэг сайхан байлаа.

Avatar

zochinn 2019-07-16 103.26.193.18

ene jiliin naadam mash saihan bolson yum hiidegui hun. yum unshdagui hund .helees uuluhuus uur yum haidagui hund tegj haragdsan bh . Unen tuuh unen yum gedeg uur shuudee. Heruul hovnoos uur yum haidagui tuuh sudraa ogt medehgui hun tegj bichynee.Uuh tuuhee saihan gargasan ..talbaigaa hurtel ntsag ,uliralaar soligdoj bgaa bgaa ni hurtel hunii setgehui gedegiig medehgui yumnuud tegj helne.Ajil ghuiideg hundeg hund uu sev garalgui yavavdee. Saihan bolson . bayar hurgiiy.

Avatar

буруу 2019-07-16 185.220.101.35

буруу ёстой хүн хийсэн маш буруу болж байгааг одоо харж байгаа биз дээ. цаанаасаа тэнгэрлэг заяат хүнээр хийлгэх байсан юм

Avatar

Зочин 2019-07-16 43.228.129.108

Наадмын нээлт үнэхээрийн гоё боллоо. Үүргэвчтэй аялалын Ганхүү саяхан Урт цагааны гудам нэвтрүүлэгт оролцохдоо Наранбаатар хичнээн гоё хийсэн ч муулж байсан одоо үндэсний урлагийн их театрын захирал урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Цоггэрлийг хичнээн гоё хийсэн ч бас л муулна даа гэж байсан. Үнэхээр Ганхүү үнэн хэлж байжээ. Энэ жилийн наадмын нээлт дараа дараа жилүүдийн шинэ өөрчлөлтүүдийн эхлэлийг тавьлаа гэж бодож байна.

Avatar

дургүй хүрч байна 2019-07-16 202.55.191.205

тэр их мөнгөөр юу хийгээд бгаа юм бэ хамгийн гол нь. хэдэн эвсэлгүй гимнастик аятай хөдөлгөөн үнэхээр маш тааруу зохион байгуулсан

Avatar

Bileg 2019-07-16 122.201.31.78

Yast melhii shig udaan alguurhan bai gej eruuguud bsan yum bish u. Naadmiin chin neelt tooj hyalamhiihiin ch hereggui tsagiin buguud mungunii garz l bolson bh chivlee

Avatar

Одоо хүртэл феодализм хэвээр монголд 2019-07-16 122.201.31.6

Монголчууд зах зээлийн үед социализмийн сэтгэлгээгээр феодализмийн аргаар амьдрах гэж мөн ч эргүүтэж явна даа

Avatar

Монгол 2019-07-16 66.181.169.116

Хэдэн бүрээ барьсан юмнууд гүйлдээд, утга учир муутай, ур чадваргүй юм л харагдсан ш дээ. Гэтэл гадаадад аливаа спортын наадмын нээлт ямар болдог билээ? Тэдэнтэй харьцуулахад инээдтэй бөгөөд "Хүй нэгдэл"-ийн шахуу юм байгаа биз дээ. Тэгээд найруулагч гэдэг амьтан нь нэг их том юм ярихаасаа ичдэггүй юм байх даа?…

Avatar

иргэн 2019-07-16 59.153.84.210

утга учир бэлэгдлийг нь ойлгоогүй л хүн байна даа чи , бид түүхээ мартах ёсгүй үүнийг үр хүүхэд хойч үедээ байнга сануулж байх ёс үүрэгтэй шүү ойлгож ав. ядаж байхад одооны хүүхэд залуус түүхээ мэдэхгүй уншихгүй ойлгохгүй хүсэхгүй болсон нь илт байгаа нь нийгмийн маш том эмгэнэл шүү

Avatar

чимэг-очир 2019-07-16 202.21.98.34

нээлт тултал сэтгэлд хүрэхгүй л байнаа.Херогийн Баатараар хийлгэ.

Avatar

ЗОЧИН 2019-07-16 124.158.95.14

ТИЙМЭЭ, ЭНЭ ЖИЛИЙН НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ИХ МУУ БОЛСОН , ТЭР ЯСТ МЭЛХИЙ Ч БАС ЮУВ ДЭЭ? ХӨӨРХИЙ ӨӨРСДИЙНХӨӨ ХӨГЖЛИЙН ХУРДЫГ ЯСТ МЭЛХИЙТЭЙ ЗҮЙРЛЭСЭН ЮМ БОЛОВ УУ???, ЮУН Ч ОЛОН ЦЭРЭГ ГАРГАДАГ ЮМ, ХАЛХ ГОЛЫН 80 ЖИЛИЙН ОЙТОЙ ХОЛБОСОН ЮМ БАЙЛГҮЙ Л ГЭЖ БОДЛОО???, АЙМААР УЙТГАРТАЙ, БҮР СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙНХЭВ ШИНЖИНДЭЭ ЭРГЭЭД ОРЧИХСОН СОНИРХОЛГҮЙ ХАЧИН МЭДРЭМЖГҮЙ, УР ЧАДВАРГҮЙ МАШ МУУ НЭЭЛТ БОЛСОН ГЭДЭГТ ОЛОН ХҮН САНАЛ НИЙЛЭХ БАЙХ, НОДНИНГИЙН НАРАНБААТАРЫН НАЙРУУЛСАН НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА САЙН БСАН.

Avatar

Зочин 2019-07-16 66.181.168.8

Наадмын талбайгаар болон Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хятадын хүүхдийн тоглоом, хог заруулахыг хориглох, хуушуур, уух юм худалдаалдаг жижиг павилонуудыг улсаас нэг стандарт хэв маягаар үзэмжтэй хэв загвараар хийж худалдаа эрхлэгчдэд түрээслүүлэх замаар хоол унд худалдаалах газруудыг цэгцлэмээр бна. Ингэж ил задгай зарж бгаа хоол унданд хатуу шаардлага тавьж стандартын шаардлага хангасан цаасан уут, аяга, таваг, нэг удаагийн халбага сэрээтэйгээр үйлчлэх хатуу нөхцөлтэйгээр зөвшөөрлийг өгөх

Avatar

Zochin 2019-07-16 103.229.121.26

Hi unen ene zuv yum helj bga humusin ugiig sonsoj avah yumig n avch baimaar yumda! Suuh saravch ahiuuhan baimaar n**** zardag zah bish bizde! Ailin bolgon iim bhim

Avatar

Зочин 2019-07-16 202.126.89.222

Novshiin MAH baigaa tsagt bux yum doroitno. Naadmiin kontsert, neelt yag adilxan baisan ni ichmeer. KomuNistuud yum boloxoor argagui dee chaavaas. Yag xoid solongos shig novshiin yum bolson doo

Avatar

Зочин 2019-07-16 66.181.186.236

ӨМНӨХӨӨ ҮГҮЙСГЭГЧИД ҮГЛЭХЭЭС ӨӨР ИД ШИДГҮЙ ТЭДНИЙ НЭГ Л СҮРЖИГНЭСЭН БАЙНА. СУУЖ ҮЗЭЭГҮЙ БОЛ МОРИН ТЭРГИЙГ БИТГИЙ ГОЛ ..ГЭЖ ЯДОН АРДЫН ЗҮЙР ҮГ БАЙДАГ. ӨӨРӨӨ ЧАДАХГҮЙ ХҮН БУСДЫГ ӨӨНТӨГЛӨХ ДУРТАЙ БАЙДАГ.

Avatar

Зочин 2019-07-16 150.129.142.110

Тэр хэрэглэсэн эд зүйлс нь 12нд стадионд очиход зүүн хойно нь баригдаж байгаа барилгын ёроолоор эдвэрчихсэн хэвтэж байна лээ.муухай л харагдаж бна лээ.

Avatar

зочин 2019-07-16 122.201.21.97

Эд нар байгаа цагт шинэ юм шинэ санаа гарна гэж байхгуй бух юм хуучнаараа давтагдсаар байх болно хотийн дарга нэртэй Амарсайхан болон шадар сайд нэртэй Энхтувшин эд нараас юу ч хулээгээд нэмэргуй угаасаа толгойны багтаамж нь л энэ байх

Avatar

баяраа 2019-07-16 198.16.78.45

Наадмын нээлт сайхан л болсон ш дээ харин ч урд өмнөх наадмаас арай илүү болсон шүү

Avatar

Баатар 2019-07-16 202.126.88.165

Энэ жилийн наадмын зохион байгуулалт үнэхээр урваач шар өвгөн Шадар сайд Энхтүвшин шигээ үлбэгэр болсон гэдэгтэй 100 хувь санал нэг байна.

Avatar

Зочин 2019-07-16 66.181.190.240

Энэ жилийн наадмын нээлт нойл болсон. Цоггэрэл гэж л***р юу ч чадахгүй хөдөөний хүүр гэдгээ баталлаа. Яаж аятайхан нээлт хийж чаддаг болох вэ. төсөв нь нэмэгдээд байх юм. Үзүүлж байгаа зүйл нь улам л доройтоод байх юм. За тэр Сүхбаатарын талбайн үдшийн цэнгүүн шоу тоглолт ёстой заваан юм болсон. Дагуулж явсан гадны зочдоосоо ичсэн. Манайд чинь аятайхан дуулчихдаг хүн байхгүй болжээ. Гутамшиг

Avatar

ямбий 2019-07-16 203.91.117.8

ЭНЭ бУРАМ ГЭГч ЮУ ч МЭДДЭГГҮЙ БААГИЙ БАЙНОО НЭЭЛТ ДАЖГҮЙ БОЛ СОН Ш ДЭЭ ТЭГЭЭД ЯАХ ЁСТОЙГОО ХЭЛЖ ЧАДДАГГҮЙ ДЭМИЙ ШҮҮМЖЛЭХИЙН ДОНТОН БАЙХАА ЭНЭ ЗӨНӨГ

Avatar

Зочин 2019-07-16 192.82.65.224

Ulamjlalt zan zanshilaa orchin ueteigee hosluulsan uzuulber ygd hiij bolohgui gej… dandaa l neg naash taashaa guisen yumnuud bhiin yugii ni uzdgiin tedniig

Avatar

Зочин 2019-07-16 192.82.65.224

NAADMIIN TASALBARAA GADNIIHAND UNDUR UNEER ZARAAD ULDSEN HEDIIG NI TANIL TAL AH DUU AMRAG SADANDAA UGNU TIIM UCHRAAS L JIRIIN IRGED ARD TUMEND OLDOHGUI BGAN BUS UU

Avatar

Зочин 2019-07-16 64.119.26.26

наадмын нээлт ерөнхийдөө зүгээр болсон.ямар дэлхийн олимп олон улсын арга хэмжээ биш бидний монголчууд зүгээр л наадмаа хийж байна гэдгээр нь хүлээн авч сурах хэрэгтэй дааж давшгүй юм шаардахаа больцгоо.үүх түүхээ шингээсэн нээлт яагаад муу гэж.өөр юу үзүүлэх юм бэ.тэгж яривал олимп хийж бга улсууд хүртэл англи гэхэд нөгөө л хоцрогдсон дуу бүжиг битьлз зэргээ үзүүлдэг биздээ хятадууд эртний бичгийн соёл күнз ханзаа л үзүүлдэг .өөрсдийнхөө толгой доторхоо хайрцаглагдсан нэрэлхүү зангаасаа сал

Avatar

Иргэн 2019-07-16 66.181.189.39

ЭНЭ ЖИЛИЙН НААДМЫН НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ИХ МУУ БОЛСОН , АЙМААР УЙТГАРТАЙ, БҮР СОЦИАЛИЗМЫН ҮЕИЙНХЭВ ШИНЖИНДЭЭ ЭРГЭЭД ОРЧИХСОН СОНИРХОЛГҮЙ ХАЧИН МЭДРЭМЖГҮЙ, УР ЧАДВАРГҮЙ МАШ МУУ НЭЭЛТ БОЛСОН ГЭДЭГТ ОЛОН ХҮН САНАЛ НИЙЛЭХ БАЙХ,

Avatar

Зочин 2019-07-16 43.228.129.4

Стадионоо зараад идчихсэн ш дээ.

Avatar

zochin 2019-07-16 66.181.184.254

Yag tiim.Enhtuvshing zaluul.Uy ch chadahgui,uy ch oilgohgui zunug.

Avatar

Зочин 2019-07-16 64.119.26.14

Сүүлийн жил зохион байгуулсан наадмаас энэ жилийн наадам хамгийн их төсөвтэй боловч хамгийн муу зохион байгуулалттай наадам болжээ. Үүний хариуцлагыг зөнөсөн өвгөн Шадар сайд Ө.Энхтүвшин хүлээх ёстой

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж