Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцоно | News.MN

Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцоно

Өнөөдөр 15 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа илэрхийлж чуулганы хуралдаанд оролцох аж.

Наадмын өмнө Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яарч сандран, нэг хэмжиж хэлэлцэх бус, баяр наадмын дараа олон талаас нь тооцоо судалгаатай хэлэлцэнэ үү” гэсэн албан бичиг илгээснийг МАН-ын бүлэг хүлээн авч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 16-ныг хүртэл хойшлуулсан билээ. Энэ дагуу өнөөдөр /2019.07.16/ Ерөнхийлөгч хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн талаар саналаа хэлэх юм.

Харин маргааш /2019.07.17/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-16 64.119.18.26

Хитадыг ялцан болохоор одоо УИХ-г ялах ээлж нь иржээ!! Vндсэн хуульд зээлтэй иргэдийн зээлийг челеелне гэдэг амлалтаа оруулах шаардлагатай бн!!!

Avatar

Иргэн 2019-07-16 64.119.26.14

Улсын Их хурлыг тараах шаардлагыг 2 удаа тавьсан түүний өнөөгийн нүүдэл ямар байх бол гэдгийг ард түмэн хүлээж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж