Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцоно

Хуучирсан мэдээ: 2019.07.16-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцоно

Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд оролцоно

Өнөөдөр 15 цагаас УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаантай. Хуралдаанаар  Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 03 дугаар дүгнэлтийг хэлэлцэхээс гадна Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн талаарх саналаа илэрхийлж чуулганы хуралдаанд оролцох аж.

Наадмын өмнө Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-ын дарга Г.Занданшатарт “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг яарч сандран, нэг хэмжиж хэлэлцэх бус, баяр наадмын дараа олон талаас нь тооцоо судалгаатай хэлэлцэнэ үү” гэсэн албан бичиг илгээснийг МАН-ын бүлэг хүлээн авч Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг энэ сарын 16-ныг хүртэл хойшлуулсан билээ. Энэ дагуу өнөөдөр /2019.07.16/ Ерөнхийлөгч хуулийн төслийн нэмэлт, өөрчлөлтийн талаар саналаа хэлэх юм.

Харин маргааш /2019.07.17/ чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөжээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж