Хан Хэнтий нутгийн 3 дахь аварга Э.Оюунболд

Хуучирсан мэдээ: 2019.07.15-нд нийтлэгдсэн

Хан Хэнтий нутгийн 3 дахь аварга Э.Оюунболд

Хан Хэнтий нутгийн 3 дахь аварга Э.Оюунболд

Ардын Хувьсгалын түүхт 98 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам өргөн дэлгэр сайхан болж, шинэ аваргатай, шинэ мэргэн харваачидтай болж өндөрлөлөө. Үндэсний Их Баяр наадамд 512 бөх зодоглосноос Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат “Хүч” спорт хороо, “Аваргууд” клуб, “Алтай Констракшн” ХХК-н бөх Энхтөгсийн Оюунболд арслан 9 даван түрүүлж Монгол Улсын аварга цол хүртлээ.  Э.Оюунболд улсын наадамдаа 2 дахь удаагаа түрүүлж байгаа бөгөөд өмнө нь 2015 онд улсын арслан П.Бүрэнтөгсөөр 9 даван түрүүлэн улсын арслан цолонд хүрч байсан бол энэ жил мөн Увс нутгийн хүчит аварга Н.Батсууриар 9 даван түрүүлж Ардын төрийн наадмын 24, Хан Хэнтий нутгаас төрж буй 3 дахь аварга цолтон болж байна. Түүнээс өмнө Хан Хэнтий нутгаас Г.Самдан, Б.Бат-Эрдэнэ нар аварга цолонд хүрч байжээ.  Дашрамд сонирхуулахад Ардын төрийн наадамд төрөн гарсан 24 аварга цолтнууд дундаас Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумаас дархан аварга Д.Дамдин, аварга Ж.Цэвээнравдан, Ч.Бээжин гэсэн 3 аварга цолтон, Архангай аймгийн Батцэнгэл сумаас аварга Г.Вандан, дархан аварга Г.Өсөхбаяр гэсэн 2 аварга цолтон төрж байсан бол Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сум мөн дархан аварга Б.Бат-Эрдэнэ, аварга Э.Оюунболд гэсэн 2 аварга цолтонтой сум болж байна.

 АРДЫН ТӨРИЙН НААДМЫН 24 АВАРГА ЦОЛТОН:

1.       Б.Түвдэндорж: Булган аймгийн Хангал сумын харъяат дархан аварга. Улсын наадамдаа 7 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн

2.       Д.Дамдин: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат дархан аварга. Улсын наадамдаа 5 удаа түрүүлж, 5 удаа үзүүрлэсэн

3.       Ш.Батсуурь: Говь-Алтай аймгийн Жаргалан сумын харъяат дархан аварга. Улсын наадамдаа 2 удаа түрүүлж, 3 удаа үзүүрлэсэн

4.       Ж.Мөнхбат: Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат дархан аварга. Улсын наадамдаа 6 удаа түрүүлж, 4 удаа үзүүрлэсэн

5.       Х.Баянмөнх: Увс аймгийн Хяргас сумын харъяат дархан аварга. Улсын наадамдаа 10 удаа түрүүлж, 3 удаа үзүүрлэсэн

6.       Д.Цэрэнтогтох: Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харъяат дархан аварга. Улсын наадамдаа 4 удаа түрүүлж, 5 удаа үзүүрлэсэн

7.       Б.Бат-Эрдэнэ: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат дархан аварга. Улсын наадамдаа 11 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн

8.       А.Сүхбат: Төв аймгийн Сэргэлэн сумын харъяат дархан аварга. Улсын наадамдаа 3 удаа түрүүлсэн

9.       Г.Өсөхбаяр: Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат дархан аварга. Улсын наадамдаа 4 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн

10.   Н.Жамъян: Архангай аймгийн Цахир сумын харъяат даян аварга. Улсын наадамдаа 2 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн

11.   Ц.Чимэд-Очир: Архангай аймгийн Хайрхан сумын харъяат даян аварга. Улсын наадамдаа 2 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн

12.   С.Цэрэн: Булган аймгийн Сайхан сумын харъяат даян аварга. Улсын наадамдаа 1 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн

13.   Г.Вандан: Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат улсын аварга. Улсын наадамдаа 1 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн

14.   Г.Самдан: Хэнтий аймгийн Баянхутаг сумын харъяат улсын аварга. Улсын наадамдаа 1 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн

15.   Ж.Цэвээнравдан: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат улсын аварга. Улсын наадамдаа 1 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн

16.   Ч.Бээжин: Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харъяат улсын аварга. Улсын наадамдаа 1 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн

17.   Д.Хадбаатар: Төв аймгийн Угтаалцайдам сумын харъяат улсын аварга. Улсын наадамдаа 2 удаа түрүүлж, 3 удаа үзүүрлэсэн

18.   О.Балжинням: Увс аймгийн Наранбулаг сумын харъяат улсын аварга. Улсын наадамдаа 1 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн

19.   Д.Сумъяабазар: Өвөрхангай аймгийн Хужирт сумын харъяат улсын аварга. Улсын наадамдаа 1 удаа түрүүлж, 5 удаа үзүүрлэсэн

20.   С.Мөнхбат: Увс аймгийн Баруунтуруун сумын харъяат улсын аварга. Улсын наадамдаа 1 удаа түрүүлсэн

21.   Г.Эрхэмбаяр: Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат улсын аварга. Улсын наадамдаа 1 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн

22.   Ч.Санжаадамба: Архангай аймгийн Хашаат сумын харъяат улсын аварга. Улсын наадамдаа 1 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн

23.   Н.Батсуурь: Увс аймгийн Ховд сумын харъяат улсын аварга. Улсын наадамдаа 2 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн

24.   Э.Оюунболд: Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат улсын аварга. Улсын наадамдаа 2 удаа түрүүлсэн

Б.БЯМБАБАЯР

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж