Цахилгаан онгоц бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

БНХАУ анхны зорчигч тээврийн цахилгаан нисэх онгоцыг бүтээжээ. Уг нисэх онгоц нь хоёр цагийн дотор бүрэн цэнэглэгдэж, цагт дээд тал нь 160 км хурдтай нисэх боломжтой аж.

“RX1E” нисэх онгоцны далбааны далайц нь 14.5 метр гэнэ. Энэ онгоц хамгийн ихдээ 230 кг ачаа тээвэрлэх боломжтой.

Онгоцыг цэнэглэхэд хоёр орчим цаг орох бөгөөд цагт дээд тал 160 км хурдтайгаар 45 минут нисэх хүчин чадалтай.

БНХАУ-ын зүүн хойд нутгийн Ляонин мужийн Шэньяны сансрын их сургууль болон Ляонины Нисэхийн ерөнхий академи энэ онгоцыг зохион бүтээжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж