"Алсын хараа 25" ажлын хэсэг хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2019.07.15-нд нийтлэгдсэн

"Алсын хараа 25" ажлын хэсэг хуралдлаа

"Алсын хараа 25" ажлын хэсэг хуралдлаа

Засгийн газар, томоохон хөтөлбөрийн ажлын хэсгүүд хуралдаж, ажиллаж эхэлсэн байна. Монгол Улсын Урт хугацааны хөгжлийн хөтөлбөр боловсруулах ажлын хэсэг өнөөдөр /2019.7.15./ хуралдлаа. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалсан ажлын хэсгийн тус хуралдаанаас Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөрийг "Алсын хараа 25" буюу 2020-2045 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөр байхаар үечлэлийг тогтсон байна. Ингэхдээ 2045 он хүртэл тав, таван жилээр хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулах юм байна. Мөн уг хөтөлбөрийг "Монгол хөгжлийн загвар" гэхээр тогтжээ.

Энэ нь дэлхийн дэвшилтэт онолтой амжилттай хослуулсан мэргэжлийн бөгөөд уламжлалын Монгол хөгжлийн загвар байх аж. Мөн энэ нь аж үйлдвэрийн IV хувьсгалын үед хэрэгжихээрээ онцлог тул эдийн засгийн тэргүүлэх чиглэлийг инженер, тэр дундаа мэдээллийн технологи байхаар тооцжээ. Ер нь аль ч улс орон хөгжлийн алсын хараагаа тодорхойлсон хөтөлбөртэй байдаг. Харин Монгол Улс анх удаа ийм хөтөлбөр боловсруулж, түүнийхээ дагуу хөгжлөө тодорхойлохоор болж байгаа нь энэ юм.

Өөрөөр хэлбэл, манай улс үндэснийхээ онцлогт тохироогүй бодлогыг хүчээр нутагшуулах гэж оролдсон нь өнгөрсөн хугацааны алдаа болсон гэж судлаачид үздэг юм. Түүнчлэн Урт хугацааны бодлоготой холбоотой асуудлуудыг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хэрхэх талаар судалж, санал дүгнэлт гаргах ажлын хэсэг өнөөдөр ажиллаж байгаа юм байна.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж