УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт хандаж тодруулга хүссэн байна. Тэрээр “УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг миний нэр дээр 2015 оны зургадугаар сарын 3-ны өдөр Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс зарлан дуудах хуудас ирүүлж, хэрэв дуудсан хугацаанд ирээгүй тохиолдолд албандан ирүүлэх тухай заасан байсан. Тус бичгийг хүлээж аваад тагнуулын байгууллагын үйлдлийн талаар Ерөнхий сайд танаас тодруулахад “би ярилаа, очих шаардлагагүй” гэсэн хариулт авсан. Өнөөдөр 2015 оны зургадугаар сарын 29-ны өдөр ТЕГ-аас дахин зарлан дуудах хуудас ирүүлжээ. Тагнуулын ерөнхий газар нь Ерөнхий сайдын шууд харъяаны агентлаг тул ямар асуудлаар дуудаж байгаа талаар тодруулга гаргаж өгнө үү” гэжээ.