Тусгай хамгаалалтад авах Хэнтий, Баянхонгорын нутагтай танилц | News.MN

Тусгай хамгаалалтад авах Хэнтий, Баянхонгорын нутагтай танилц

Тусгай хамгаалалтад авах Хэнтий, Баянхонгорын нутагтай танилц

Тусгай хамгаалалтад авах Хэнтий, Баянхонгорын нутагтай танилц

Засгийн газрын хуралдаанаар зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг гаргасан. Тодруулбал, байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, өвөрмөц тогтоц, түүх, дурсгал, ховордсон ургамал, амьтдыг хамгаалах зорилгоор зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар болсон байна.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВАХААР БОЛСОН ГАЗРУУД:

  • Онон, Балжын байгалийн цогцолборт газрын хилийн заагт Хэнтий аймгийн Дадал, Батширээт, Биндэр сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр
  • Дэвэлийн арлын байгалийн нөөц газрын хилийн заагт Увс аймгийн Ховд, Бөхмөрөн сум, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дахь Ачит нуурыг хамруулан өргөтгөж байгалийн цогцолборт газраар
  • Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутаг дахь Хомын талыг байгалийн цогцолборт газраар
  • Хэнтий аймгийн Батширээт, Биндэр сум дахь Гутайн даваа-Хөмүүл голын эхийг байгалийн цогцолборт газраар
  • Баянхонгор аймгийн Галуут сум дахь Хан уул орчмын газрыг Хангайн нурууны байгалийн цогцолборт газрын өргөтгөлөөр
  • Баянхонгор аймгийн Галуут сум дахь Баянхонгор хайрхан уулыг дурсгалт газраар
  • Баянхонгор аймгийн Гурванбулаг, Завхан аймгийн Отгон сумын нутаг дахь Хөх нуур-Бумбат орчмын газрыг байгалийн нөөц газраар
  • Хэнтий аймгийн Өмнөдэлгэр, Батширээт, Биндэр, Баян-Адрага сум дахь Хурх хүйтний хөндий орчмын газрыг байгалийн нөөц газраар
  • Алтан хөхий уулын байгалийн нөөц газрын хилийн заагт Ховд аймгийн Мянгад сумын зарим хэсгийг хамруулан өргөтгөлөөр хамгаалалтад авч,

Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх юм байна.

Б.БАТ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нутгаа оруулагчид 2019-07-15 66.181.184.35

Өмнөговь тосон бумбын нуруу орсонгүй

Avatar

Зочин 2019-07-15 66.181.188.244

Орхоны хөндийн байгалийн цогцолбор газрын хязгаарлалтын бүс дэх Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын төв орчмын 3090.16 га газрын тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлөх юм байна.\nЭнэ хэний захиалга вэ? Одоо сүйтгэж эхлэх байх даа. Мянганбаяр гэх боовоо захирч чаддаггүй нөхөр одооч Орхоны эхийг сүйтгээд л байгаа шүү дээ.

Avatar

Зочин 2019-07-15 66.181.188.244

Түүний учрыг олохгүй шүү наад сэтгүүлч чинь.

Avatar

Зочин 2019-07-15 203.169.49.107

Газрийн зурагт хил хязгаартай нь тавьж байгаач боловсролтой сэтгүүлч ээ?

Avatar

Зочин 2019-07-15 27.122.14.91

Гутайн даваанд алт олборлоод байсан тэрнийг хөөж гарга

Avatar

Зочин 2019-07-15 66.181.161.33

Ихэнхдээл ерөнхийлөгч е сайд 2 нутаг ордог болждээ хөөрхий энэ ҮАБЗөвлөл нэгл бишшүү хэзээ дэлбэрэх бол түүхийн жамааруу цаг бусааруу

Avatar

Зочин 2019-07-15 64.119.26.26

битгий тэнэгт чи бүгд монголын газар нутаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж