ҮАБЗ-ийн мэндчилгээ ба Үндсэн хуулийн өөрчлөлт

Хуучирсан мэдээ: 2019.07.15-нд нийтлэгдсэн

ҮАБЗ-ийн мэндчилгээ ба Үндсэн хуулийн өөрчлөлт

ҮАБЗ-ийн мэндчилгээ ба Үндсэн хуулийн өөрчлөлт

Баяр наадмын өмнөхөн хаврын чуулганыг хааж, ээлжит бус чуулганыг нээсэн билээ. Ээлжит бус чуулганаар Оюутолгойн гэрээ, Үндсэн хуулийн өөрчлөлт зэрэг хэд хэдэн чухал асуудлыг хэлэлцэхээр товлоод байгаа. МАН-ынхан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг ээлжит бус чуулганаар хэлэлцэн батлах төлөвлөгөөтэй байгаа бол Ардчилсан намын зүгээс энэ парламентын үед эцэг хуульд өөрчлөлт оруулах ёсгүй гэсэн байр суурьтай байгаа билээ. Ямартаа төрийн гурван өндөрлөгүүд наадмын мэндчилгээндээ ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар онцолсон нь зүгээр нэг хэлээгүй үг биз.  Шинэ жил, цагаан сарын баярын мэндчилгээндээ "эрс шинэчлэл" гэх үгийг хавчуурга болгож байсан төрийн гурван өндөрлөг энэ удаад Үндсэн хуулийн шинэчлэлийг хамтдаа хийхийг ард түмэндээ хандаж уриалсан юм.  Баяр наадмын үеэр ҮАБЗ-ийн гишүүд Хүй долоо худагт Үндсэн хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Тодруулбла, соёолонгийн уралдааны дараа төрийн гурван өндөрлөг УИХ-ын гишүүдийн хамт Үндсэн хуулийн хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд "санал авсангүй" гэж тунирхаж байсан Ерөнхийлөгч МАН-ын боловсруулсан Үндсэн хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА

Наадмын дараанаас 1992 онд тунхагласан Ардчилсан Үндсэн хуулийнхаа амжилт ололтыг ахиулж, алдаа дутагдлыг засах түүхэн хариуцлагатай цаг үе тохионо. Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын баталгаа, оршин тогтнохуйн эх үндэс болсон Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах ажилд иргэн бүр ирээдүйнхээ төлөө анхаарал хариуцлагатай хандаж, идэвх оролцоогоо хангах нь юу юунаас чухал болохыг нийт ард иргэддээ зарлан сонордуулъя.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР: 

-Баяр наадмын өмнөхөн бид Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах Монгол орон, монгол түмний хөгжил дэвшлийн ирээдүйн хувь заяатай онцгой хамааралтай үйл хэргийг эхлүүлсэн. Наадмын дараа ч энэ ажил үйлс үргэлжилнэ. Ардчилсан засаглалтай, тусгаар улсын иргэд эдлэх ёстой эрх чөлөөгөө бүрэн эдлэх учиртай. Шударга ёс дэлгэрч, зөвхөн хууль засагладаг байх нь монгол хүн бүрийн хүсэмжлэл боллоо. Төрийн тогтолцоо зөв, тэнцвэртэй байх нь засаглал тогтвортой, иргэндээ ээлтэй байхын эх сурвалж мөн. Цөөнх баяжиж, олонхи болсон ард түмэн ядуурах учиргүй. Эх орны минь баялаг иргэн бүхэндээ тэгш хүртэх ёстой.

Эдгээр гарцаагүй шаардлага, эрмэлзэл тэмүүллийг эш үндэс болгож, Үндсэн хуулийн шинэчлэлийг хийхээр зорьсон юм. Бурууг засах, зөвийг зорих цаг ирснийг нийт монголчууд ойлгон дэмжиж байгаад баяртай, зорьсон үйлсийнхээ үр дүнд итгэлтэй байна. Түүхэн энэ боломжийг алдаж асгалгүйгээр болохгүй байгаагаа цэгцлэх цаг нэгэнт ирсэн. Цэгцэлж хэрвээ чадвал цэгцрэх хөдөлгөөн Монголыг сайн сайханд хүргэнэ. Цэгцэлж чадах, цэгцэрч урагшлах эвийн хүч, мэргэн ухаан монголчуудад маань бий. Тиймээс зорилго, эрмэлзлээ нэгтгэж, сайхан ирээдүйн төлөө хамтдаа хичээн зүтгэхийг баяр наадмын энэ өдөр нийт монголчууддаа уриалж байна.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХ

-Зуун зууны түүхийг хураасан домгийн хүчтэй, зон олны эв нэгдэл, эрх чөлөө тусгаар тогтнолын билэгдэл болсон, Монголыг монголоор нь өвлүүлэх нэгэн тод тамга нь Үндэсний их баяр наадам билээ. Буйраа сэлгэсэн ч буцаад ирэх ухаантай, буурал өвгөдийн сургаал нь үлдэх шижимтэй, босоо хийморь нь тэнгэрийн зарлигтай Монгол түмний минь буян заяа  мөнхөд бадамлан асах болтугай.

 Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж