Зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэрийг ирэх жилээс 20 дахин нэмэх боломжтой болжээ. Азийн хөгжлийн банк, Зээлийн батлан даалтын сан хамтран өнгөрсөн жилээс тогтолцоог сайжруулахад хамтран ажиллах болсон. Ингэснээр батлан даалтын сангийн эх үүсвэрийг 60 сая ам.долларт хүргэх зорилго тавьсан байна. Одоогоор зээлийн батлан даалтын сангийн эх үүсвэр таван тэрбум төгрөг байгаа юм.
Батлан даалтын сан 2013 онд байгуулагдсанаас хойш 300 гаруй төсөлд 24 тэрбум төгрөгийг зарцуулжээ.
Азийн хөгжлийн банктай хамтран энэ жилдээ эх үүсвэрээ татан төвлөрүүлбэл ирэх жилээс 60 сая ам.долларт хүргэх боломжтой гэж төлөвлөжээ. Ингэснээр жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд бодит дэмжлэг болно хэмээн салбарынхан үзэж байна.
Б.ЗАЯА