Үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна | News.MN

Үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

Үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

Үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар их хэмжээний бороо хур орж байгаа бөгөөд аялагчид их зорьж байгаа Хөвсгөл аймгийн ихэнх нутгаар Хатгал тосгон Жанхайн даваа болон бусад томоохон гол сайр жалгаар усны түвшин ихэсч, үерийн онц аюултай байдалд хүрсэн тул иргэд үер усны аюулаас сэрэмжилнэ үү!!
Шаардлагагүй тохиолдолд голын ай саваар зугаалахгүй, бага насны хүүхдүүдээ хараа хяналтгүй орхилгүй, зам гарцгүй газраар гарахгүй байхыг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газраас онцгойлон анхааруулж байна.

Ус цаг уур орчны шинжилгээний газрын мэдээгээр маргаашнаас буюу долдугаар сарын 15-аас 17-ны хооронд баруун аймгуудын ихэнх нутгаар, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар хур тунадас орох бол долдугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн ихэнх, говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орохыг анхааруулж байна. Борооны өмнө салхи түр зуур ширүүсэх аж.

Мөн гол усны түвшин үерийн түвшинг давж үерлэж байна. Тодруулбал,

  • Сэлэнгэ мөрөн Хялгант сум орчимд усны түвшин өмнөх өдрийнхөөс 80 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 35 см,
  • Хөвсгөл уулсаас эхтэй Үүр, Алтай нуруунаас усжих Ховд, Увс нуурын савын Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-20 см,
  • Сэлэнгэ мөрөн Зүүнбүрэн сум орчимд усны түвшин 35 нэмэгдэж, үерийн түвшинг даван үерлэж байна.

Иймээс голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуй нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас байнга сонор сэрэмжтэй байх, хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

 

Э.УРАН

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

БОЛГООМЖ 2019-07-14 103.57.92.245

https://lenta.ru/articles/2019/07/14/chingiskhan/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж