Самбо бөхийн "Мазаалай" дэлхийн цомын тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.14-нд нийтлэгдсэн

Самбо бөхийн "Мазаалай" дэлхийн цомын тэмцээн болж байна

Самбо бөхийн "Мазаалай" дэлхийн цомын тэмцээн болж байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Самбо бөхийн холимог багуудын "Мазаалай" дэлхийн цомын анхдугаар тэмцээн Буянт-Ухаа спортын төв ордонд болж байна. Тус тэмцээнд спортын самбо бөхийн эрэгтэйчүүдийн 68кг, 74кг, +100кг, эмэгтэйчүүдийн 48кг, 56кг, 68кг, байлдааны самбын төрөлд 62кг, -90кг, +90кг-д тус тус 9 хүний бүрэлдэхүүнтэй багаар халз өрсөлдөж байна.

Тэмцээний хамгийн сонирхолтой тулаан ОХУ, Монголын багуудын хооронд явагдан Оросууд 6:3-ийн харьцаатай ялалт байгууллаа. ОХУ-ын багт Елена Бондарева дэлхийн гурван удаагийн аварга, дэлхийн цом, европын тоглолтын аварга Марина Мохаткина дэлхийн зургаан удаагийн аварга, европын хошой аваргаУали Куржев дэлхийн хошой аварга, европын аварга,  Артём Осипенко дэлхийн долоон удаагийн аварга, европын гурван удаагийн аварга, европын наадмын аварга гэсэн бүрэлдэхүүнтэй оролцож байна.

Тэмцээний шагналын сан 80 мянган ам .оллар бөгөөд түрүүлсэн багт 30 мянга, үзүүрлэсэн багт 20 мянга,  III байрт шалгарсан 2 багт тус бүр 10 мянган ам долларын мөнгөн шагнал, цом гардуулна.

Анхдугаар тэмцээнд Монгол, ОХУ, Беларусь, БНХАУ, БНСУ зэрэг улсын тамирчид оролцож байна

Э.УРАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж