АНУ Туркт хориг тавина

Хуучирсан мэдээ: 2019.07.14-нд нийтлэгдсэн

АНУ Туркт хориг тавина

АНУ Туркт хориг тавина

ОХУ-аас агаарын хөлгийн пуужингийн систем худалдан авах гэж буй Турк улсад АНУ ойрын хугацаанд хориг тавих болсноо зарлалаа. Хориг тавих өдөр нь Туркт 2016 оны долдугаар сарын 15-нд болсон төрийн эргэлтийн өдөртэй давхцуулахгүй байхаар зохицуулах гэнэ. Гэхдээ АНУ-аас одоогоор чухам ямар салбарт хориг тавихаар зэхэж буй нь тодорхойгүй байгаа ажээ.

С-400 агаарын хөлгийн пуужингийн системийг нийлүүлэх талаар ОХУ, Турк хоорондын хэлэлцээний анхны мэдээ 2016 оны арваннэгдүгээр сард олон нийтэд ил болсон билээ. Харин энэхүү хэлэлцээг 2017 оны есдүгээр сарын 12-нд талууд гарын үсэг зуран баталгаажуулсан.

Туркийн Үндэсний батлан хамгаалахын сайд Хулуси Акар 2019 оны аравдугаар сараас С-400 –г байршуулж эхэлнэ хэмээн мэдэгдсэн байдаг.

Харин 2017 оны арванхоёдугаар сард “Ростех”-ийн Ерөнхий захирал Сергей Чемезов Анкарад С-400-г нийлүүлэх үнэ нь 2.5 тэрбум ам.доллар болж байгаа тухай мэдэгдсэн.

Турк улс нь НАТО-гийн анхны гишүүн улсын нэг бөгөөд ОХУ-аас агаарын хөлгийн пуужингийн систем авч буй. Энэхүү систем нь агаарын хөлөг, далавчит болон баллистик пуужинг устгах чадамжтай бөгөөд хуурай замын зэвсэгт техникийн эсрэг ч ашиглах боломжтой.

АНУ нь С-400-г Туркт нэвтрүүлэхгүй байх бүхий л арга ашиглаж байгаа бөгөөд Вашингтон Анкарад хориг тавих тухай олон удаа сануулсаар байгаа билээ. Үүнээс гадна АНУ нь Туркт нийлүүлэхээр төлөвлөж байсан 30 ширхэг F-35 сөнөөгч-бөмбөгдөгч онгоцыг буцаан татахаар болж байгаа тухай мэдээлэл гарч эхлэв. Тус сөнөөгч онгоцыг бүтээхэд Австрали, Их Британи, Дани, Итали, Канад, Нидерланд, Норвеги болон Турк зэрэг улс оролцсон бөгөөд Израиль болон Япон зэрэг улс худалдан авахаар зэхэж байгаа билээ.

Эх сурвалж: TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж