Сансар орчим дахь шөнийн цэнгээний газруудыг хаах уу?

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

Сансар орчим дахь шөнийн цэнгээний газруудыг хаах уу?

Баянзүрх дүүргийн III, VII хороо буюу Баянцээлийн гудамж, Сансар үйлчилгээний төвийн орчимд үйл ажиллагаа явуулдаг баар цэнгээний газруудыг хаах саналыг тус дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас гаргажээ. Энэхүү саналаа Улаанбаатар хотын захирагч бөгөөд нийслэлийн засаг даргад хүргүүлэх болсон талаар БЗД-ийн удирдлагууд мэдээлэл хийлээ.

Тус дүүргийн III, VII хороонд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг 60 гаруй аж ахуйн нэгж байдаг. Эдгээр баар, цэнгээний газрын хажууд амьдархад бэрхшээлтэй олон асуудлууд гардаг. Тухайлбал энэ орчинд гарах гэмт хэргийн тоо жил ирэх бүр нэмэгдсэн, оршин суугчид гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн золиос болох олон тохиолдол гарсан. Товчхондоо дээрх хороонд амьдардаг иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчин нөхцөл байнга алдагддаж байгаа. Иймээс иргэд дээрх тулгамдсан асуудлыг яаралтай шийдэж өгөхийг дүүргийн удирдлагаасаа хүсчээ. Өмнө ч дүүргийн дарга нартаа хандаж үзсэн. Гэхдээ ганц хоёр газрынх үйл ажиллагааг зогсоолоо гэж мэдэгддэг ч удалгүй хаасан баар цэнгээний газар нь ажилладаг тухай эх сурвалжууд мэдээлсэн юм.

БЗД-ийн III хороонд энэ оны эхний таван сарын байдлаар нийт 1108, VII хороонд 1323 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Харин бүртгэгдсэн гэмт хэргийг нь нарийвчлаад үзвэл бусдын эд хөрөнгийг хулгайлах, согтуугаар танхайрах үйлдэл их гарчээ.

Сансар, тунелийн орчимд орон сууцны хороолол ихээр төвлөрдөг. Хүн амын нягтрал суурьшил ихтэй, цаашид ч барилга байгууламж шинээр бариггдаж, амьдрах хүмүүсийн тоо ихсэх хандлагатай. Иймээс энэ орчим дахь согтууруулах ундаагаар үйлчилдэг аж, ахуй нэгжүүдийн төвлөрлийг сааруулж, үйл ажиллагааг нь зогсоох хэрэгтэй гэж дүүргийн цагдаагийн хэлтсээс үзэж байна.

БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН 3, 7 ДУГААР ХОРООНЫ (БАЯНЦЭЭЛИЙН ГУДАМЖ, САНСАР, ТУНЕЛЬ) ИРГЭДИЙН ДУНД ЯВУУЛСАН СУДАЛГАА:

1. Шөнийн цэнгээний газар, караоке, паб олон байгаа нь таны амьдралд сөргөөр нөлөөлж байна уу?

  • Маш их – 69.4 хувь

 2. Та болон гэр бүлийн хүмүүс тань ойр орчимдоо хэрэг зөрчилд өртөж, бусдад хэл амаар доромжлуулах эрсдэлд орж байсан уу?

  • Тийм – 50.5 хувь

3. Согтууруулах ундаагаар үйлчилдэг цэгүүдийн нөлөөгөөр таны гэрийн ойр хавьд ил задгай бие засах, бөөлжих, хог хаях, хашаа хайс эдвэх үзэгдэл их гарч байна уу?

  • Маш их – 71 хувь

4. Амьдарч байгаа орчиндоо өдөрт хэчнээн согтуу хүнтэй таардаг вэ?

  • 3-5 согтуу хүнтэй таардаг

5. Танай гэрээс хэдэн метрийн зайд согтууруулах ундаагаар үйлчилгээ үзүүлдэг газар байдаг вэ?

  • 10-100 метр – 82 хувь

Д.УЛАМБАЯР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж