АН МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүлэв

Хуучирсан мэдээ: 2015.06.30-нд нийтлэгдсэн

АН МАН-ын бүлэгт мэдэгдэл хүргүүлэв

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаараа өчигдөр АН, МАН-ын хооронд байгуулсан “Харилцан итгэлцэл, хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хэлэлцээд “Хангалтгүй” гэж үзсэн тухайгаа, мөн үлдэж байгаа цөөн хоногуудыг ашиглан гэрээний хэрэгжилтэд анхаарч, төлөвлөсөн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэн батлахад саад учруулахгүй хамтран ажиллана уу” гэсэн мэдэгдлийг өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт хүргүүлжээ.

Энэхүү мэдэгдэлд дурдсанаар УИХ дахь Ардчилсан намын бүлэг Засгийн газарт хамтарсан МАН-ын гэрээний биелэлтийг хэлэлцэх шатанд “Хамтарсан Засгийн газраас барьсан эдийн засаг, нийгэм, хууль эрх зүйн чухал ач холбогдолтой хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэж, шийдвэрлэхийн төлөө танай бүлэгт олон удаа санал тавьж ажилласан хэдий ч тодорхой үр дүн гарсангүй гэж Ардчилсан намын бүлэг үзэж байна” хэмээн онцолжээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж