Улсын аварга Э.Оюунболдод “Тоёота” цом бэлэглэлээ | News.MN

Улсын аварга Э.Оюунболдод “Тоёота” цом бэлэглэлээ

Улсын аварга Э.Оюунболдод “Тоёота” цом бэлэглэлээ

Улсын аварга Э.Оюунболдод “Тоёота” цом бэлэглэлээ

Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдаанд ес даван түрүүлсэн Монгол Улсын шинэ аварга Э.Оюунболдод "Тоёота Сэйлс Монголи" ХХК хүндэтгэл үзүүлэн, “Тоёота” цом гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр /2019.07.13/ Хүй долоон худагт боллоо.

“Тоёота Мотор Корпораци” нь Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр зургаа дахь жилдээ хамтран ажиллаж байгаа юм.

“Тоёота” цом гардуулан өгөх ёслолын ажиллагаанд Монгол Улсын шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулсан хорооны дарга Ө.Энхтүвшин, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан, "Тоёота “Сэйлс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши, Монгол Улсын аварга Э.Оюунболдын гэр бүлийнхэн, найз нөхөд, бөх сонирхогчид байлцлаа.

“Тоёота” цом гардуулах ёслолын үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Үндэсний их баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Наадмын түрүү бөх Э.Оюунболдод маань "Тоёота Мотор Корпораци" цом гардуулж байгаад нийслэлчүүдийнхээ нэрийн өмнөөс талархлаа илэрхийлье" гэв.

"Тоёота “Сэйлс Монголиа” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Тоширо Курахаши “Сайхан наадацгааж байна уу, монголчууд аа. Үндэсний их баяр наадмын түрүү бөхөд тусгайлан зориулж хийсэн уг цомыг Монголдоо анхдагч, монгол дарханы урлагийн өвөрмөц бүтээл байлгахыг хичээсэн. Түрүү бөхөд баяр хүргэе” гэлээ.

 Монгол Улсын аварга Э.Оюунболд Төрийн их баяр наадамдаа түрүүлж, Монгол Улсын аварга цолны эзэн болсондоо туйлын их баяртай байна. “Тоёота Мотор Корпораци”-ийн  хамт олонд  нийт бөхчүүдийнхээ өмнөөс талархсанаа илэрхийлмээр байна.

Монголдоо анхдагч ТОЁОТА ЦОМ нь Батноров хийцийн арга барилыг ашиглан, дан гар аргаар бүтээсэн, 90 см өндөр, 60 кг орчим жинтэй алт, мөнгө, эрдэнийн чулуунаас бүтжээ. Үндсэн суурийг ногоон гартаамаар хийж тулгуур дөрвөн багана дээр улаан хас, ногоон хаш, гартаам, номин эрдэнийн чулууг шигтгэн, оройд нь хангарьд, луу, бар, арсланг алтаар урлан, 50 см амсартай цул мөнгөн аягыг байрлуулан урлажээ. Энэхүү цомыг дөрвөн монгол дархан хоёр сарын хугацаанд урласан байна. “Тоёота” цом нь шилжин явахгүй, түрүү бөхөд насан туршид нь хадгалагдана гэдгээрээ ихээхэн онцлог аж.

Наадмын өдрүүдэд Тоёота Сэйлс Монголиа” ХХК нь Сүхбаатарын талбай, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт тусгайлан зассан “Тоёота” асрыг байршуулж наадамчин олонд наадмын үйл ажиллагааг шууд дамжуулан үзүүлэхийн зэрэгцээ олон нийтэд замын хөдөлгөөнд оролцохдоо аюулгүй байдлаа хэрхэн хангах, автомашины аюулгүй ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл өгч ажилласан билээ. Түүнчлэн хүүхдүүдийн аюулгүй байдлыг хамгаалах зорилгоор хамгаалалтын 150 ширхэг хувцсыг баяр наадмыг зохион байгуулсан хороонд наадмын өмнө гардуулсан юм.

Дашрамд дурдахад, "Тоёота Мотор" Корпораци нь 2014 оноос хойш өнгөрсөн оныг хүртэл төлөөлөгчийн газраар дамжуулан түрүү бөхөд таван автомашин өгчээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
3
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

41 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-13 202.21.108.204

Түрүү бөхийг улсаас 25 саяар, түрүү мэргэнийг 8 саяар шагнадаг. Адилхан л эрийн гурван наадам юм сан.

Avatar

Зочин 2019-07-13 43.228.130.12

Mongol buhiig sumogiin temtseen bolgoj bh shiv dee

Avatar

Зочин 2019-07-13 202.179.27.249

Одоо оюунболд архи ууж авгайгаа зоддогоо болих хэргтэй

Avatar

Зочин 2019-07-13 59.153.112.191

Chi harsan umuu?

Avatar

Зочин 2019-07-13 202.21.108.204

Солиод шинэ авгайтай болсон байна лээ шд.

Avatar

Зочин 2019-07-13 66.181.182.10

ymar ih sanaa zovoo ve batsuuri zailuul oron gergui ym baihdaa

Avatar

Би тэнэг биш тэр тусмаа мулгуу бол бүр биш 2019-07-13 202.179.27.29

Зо зо хөөрхий нөгөөх муу Арслан Батсуурь байргүй юм байна увс галынхан нийлээд 2 өрөө байр амагланд авч өгөхөөр боллоо ашгүй дээ

Avatar

Зочин 2019-07-13 66.181.161.96

хэ хэ

Avatar

Би тэнэг биш тэр тусмаа мулгуу бол бүр биш 2019-07-13 202.179.27.29

Япончууд ухаантай хүмүүс юм а тэнэг хүмүүсийг ТЭМДЭГЭЭР хуур гэдгийг мэдсэн бна

Avatar

DR. PRADHAN 2019-07-13 105.112.57.190

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу?\nДараа нь бидэнтэй холбоо бариад хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, \nимэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM\nwhatsapp: 15733337443\nҮнэ: $780,000 USD Та бөөрийг худалдахыг хүсч байна уу?\nТа санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу

Avatar

Sukhbuyn 2019-07-13 202.179.27.29

Manai mangar kharuud belen mungu beltei mashin belen khuukhend l dyrtai da

Avatar

Батмѳнх 2019-07-13 66.181.161.45

азтай аавын хүү бна баяр хүргэе

Avatar

зочин 2019-07-13 66.181.161.82

Ер нь урлаг спорт д улсаас их мөнгө зарж , тэр дундаа улс төрчид ингэж их хутгалдаж оролцож , өөрсдийн хөө сурталчилгаа болгож ашиглах нь буруу шүү …Төрийн үүрэг бол …1 рт БОЛОВСРОЛ . 2рт ЭРҮҮЛМЭНД …. гүйцээ … мөнгө илүү гарвал бусад салбард бага сага өгж болох юм …

Avatar

зочин 2019-07-13 112.72.11.102

Батсуурь аваргада баяр хүргэе залуу аваргаа үнсэж жудаг сайтай сайхан харагдсан шү

Avatar

зочин 2019-07-13 112.72.11.102

Сайхан баяр боллоо миний Монголын ард түмэн сайхан нааддаг болжээ дэгжиж дээшлэхийн

Avatar

Зочин 2019-07-13 112.72.11.102

Сайхан баяр боллоо миний Монголын ард түмэн сайхан нааддаг болжээ дэгжиж дээшлэхийн

Avatar

Зочин 2019-07-13 202.179.6.162

ЗАСУУЛТАЙ ХАМЖИЖ ТҮРҮҮЛСЭНГ НЬ ЗАСУУЛСАН /ТАЙГАН/ АВАРГА ЧАДЛААРАА ТҮРҮҮЛСНГ НЬ ЧАЛХТАЙ АВАРГА ГЭЖ ЧИМЭГ ӨГӨХ САНАЛТАЙ БАЙНА

Avatar

Зочин 2019-07-13 122.201.22.63

Цом нь уг нь зев юм аа, дэлхийн жишиг ч тийм л юм, машин яах вэ шинэдээ хэсэг гангарна, тэгээд алкаш бех нэг унагаад, засуулаад л зарна ш дээ, нэг тэнэг бехийн хорхойтон хеерцеглеед авна, цом бол дурсамж, хундэтгэл болоод байж л байна ш дээ, уг нь toyota их зев жишиг тогтоох гэж байтал, хажуугаар нь моннисын малнууд бас солиороод ороод ирэх юм

Avatar

Зочин 2019-07-13 66.181.161.16

Хэн гэдэг дархан урласан юм бол доо!!!!!!!

Avatar

Зочин 2019-07-13 103.26.195.156

balar ertnii darhan urlasan

Avatar

Зочин 2019-07-13 66.181.186.236

60 КГ ЦАЛИН ЦАГААН МӨНГӨ БОЛ 1600 ЛАН БӨГӨӨД ЛАН МӨНГӨ 60 МЯНГЭН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ГЭВЭЛ 96 САЯ ТӨГРӨГ, ТҮҮНИЙ УРЛАЛЫН ХӨЛС НЬ ОРЦЫН ҮНЭТЭЙ ОЙРОЛЦОО БАЙДАГ ЖИШГЭЭР ТООЦВОЛ 200 САЯЫН ҮНЭТЭЙ БЭЛЭГ ЮМ ШИГ БАЙНА

Avatar

zochin 2019-07-13 172.58.230.215

Mongoloos oor iim demii ymand hiirhej,mongo ursgaj b.dag yduu tolgootoi uls b.dag ymuu?\nYmarch ach holbogdolgui

Avatar

Зочин 2019-07-13 103.212.118.217

луувангаа иднэ үү лаагаа иднэ үү чамд хамаагүй холхон явж үз

Avatar

Зочин 2019-07-13 103.212.117.186

Ер нь баялаг бүтээдэггүй байгаагаа зарж ирдэг арчаагүй залхуу, зугаа цэнгэлд автсан ард иргэд ингэж бөх, морь, мисс мэтийн улсад ямарч хэрэггүй уралдаан тэмцээнд өндөр бай шагнал гардуулдаг юм, энэ гахай мэт хар бяр шүтсэн юмнуудад ногоон цай хадаг байхад л болно шдээ яахав нэг эр хонь юм уу даага байхад л хангалттай. харин тэх машин тэргээ шинжлэх ухааны салбарт амжилт гаргасан санаа, бүтээлд өгдөг байх хэрэгтэй гэхдээ тэр болтол энэ мулгуу массыг гэгээрэхыг хүлээх хэрэгтэй л дээ

Avatar

Зочин 2019-07-13 103.212.118.217

наадам руу битгий дайр хэтэрч байна оролцох дуугарах бусдыг хүндлэх хэрэгтэй өөрт чинь таалагдахгүй юм болгон буруу муу зүйл байдаггүй юм

Avatar

Ider 2019-07-13 84.75.212.226

Bi buh sonirhdoggui gadaadad udsan hun l de uchigdur uzuur turuunii buh uzeed nulims garsan shuu.argagui l mongol tsus haachih ve.uguh yum n baival ugch l bg l de.saihan zaluu avarga bolsond baharhaj bna shuu.

Avatar

Зочин 2019-07-13 122.201.31.30

Энэ бол түүх болж үлдэнэ.

Avatar

Зочин 2019-07-13 203.91.115.43

Үзэмж муутай л юм байна, ганц машин нэмээд өгчихгүй дээ. Арай л голоо цохиж байна шүү TOYOTA япончууд аа. Та нарын машиныг бд л унаж байна, Сумогийн аваргыг дарамталж байж иргэнээ болгож авчихаад Монгол аваргад нэг муу цом болоо юу.

Avatar

Зочин 2019-07-13 103.212.117.186

ер нь өгөх албатай ч биш дээ, нийгэмд баялаг бүтээхгүй энэ махан толгойтнуудад харин өндөр шагнал ганц даага бол хангалттай шдээ

Avatar

Зочин 2019-07-13 202.9.43.145

Ангела Меркель гурав дахь удаагаа чичирчээ

Avatar

zochin 2019-07-13 64.119.16.89

dandaa b** yum yumyg kharluulj uursdiin muu energiig taraaj bay , orkuud mini , khotyn darga chini naadam zokhion bayguulakh khoroony orlogch , uurgiinkhee daguu ajlaa khiij bayna zarim mongol nertey durakuud bur khogiin bolchikhson yum

Avatar

Dorj 2019-07-13 60.43.92.197

Hotiin Darga iimerhuu Ymand oroltsoh HEREG BGAA CH YMUU SHAL iluuu l bhiin yaah Gej Ingedgiin…..,,

Avatar

Зочин 2019-07-13 103.26.195.156

Яасан ч ургүй хийц муутай шавраар хийцэн юм шиг цом бэ? Арай ч дээ

Avatar

Зочин 2019-07-13 202.9.42.73

бүдүүлэг том цом бэ

Avatar

Зочин 2019-07-13 202.126.88.236

SUMO!!!

Avatar

зочин 2019-07-13 59.153.114.113

Цай,дээлийн торго,цаг өгөхөд юун буруудав,энэ шагнал авсан бөхчүүдийн ач зээ,үр удам ни өнөөдрийг хүртэл улс нийгэмд ажил хөдөлмөр хийгээд ард иргэдийнхээ нэгэн адил сайн, сайхан амидарч настан бууралууд шигээ явж бнаа,бөхчүүдэд эд өглөг хөрөнгө машин өгөх хэрэггүй юм даа,ажил,хөдөлмөр хийж бүтээж цалин мөнгөөрөө авсан эд,өглөг машин хөрөнгө тэр хүнд сэтгэл зүрхэнд ни сайхан санагддаг гэдгийг мэдэж авцгаа,

Avatar

Sonnen 2019-07-13 103.229.123.87

Цом нь үлдэцтэй гое юмаа. Машин бол аваад 10 жил унаад л дуусна. Энэ цом он удах тусам үнэ орох эд. Өнөөдөрөө хардаг хүмүүст мөнгө хэмнэсэн мэт харагдах л биз. Харин үлдэцээ маргаашаа хардаг хүнд энэ нүнжигтэй цом нь чухал гэж бодож байна

Avatar

Зочин 2019-07-13 122.201.24.125

huviin company tsom ugdug estoi sonsoogui es bna

Avatar

Зочин 2019-07-13 66.181.161.88

Ийм цом үсрээд л 60 сая. Мөнгөө хэмнэж ядсан голоо цохисон гарууд. Үхсэнээ хийж энийг нь дарга цэрэггүй сүйд болж авдаг юм.

Avatar

Зочин 2019-07-13 103.212.117.186

цом ч өгөхгүй байж болно шдээ,

Avatar

Зочин 2019-07-13 119.40.100.142

Албатай юу. хүсээд байгаам бол чи приусээ өгчөөч

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж