Ихэнх нутгаар дуу цахилгаантай, үргэлжилсэн аадар бороо орно

Хуучирсан мэдээ: 2019.07.13-нд нийтлэгдсэн

Ихэнх нутгаар дуу цахилгаантай, үргэлжилсэн аадар бороо орно

Ихэнх нутгаар дуу цахилгаантай, үргэлжилсэн аадар бороо орно

Ойрын өдрүүдэд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар үргэлжилсэн бороо, төв, зүүн болон говийн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, говь талын нутгаар халах ажээ. Иймд наршилт, гэнэтийн үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон aнхааруулж байна.

Энэ сарын 14-нөөс 16-нд баруун аймгуудын ихэнх нутгаар бороо, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар аадар бороо, 17-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн аадар, дуу цахилгаантай бороо орох ажээ.

Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Ихэнх хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр сэрүүхэн шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 25-30 градус дулаан байх ажээ.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж