Хүй долоон худагт Уяачдын наадам болж байна. Төрийн их баяр наадмын эрлийз дээд ангиллын уралдаанд 95 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдаллаа.
- Төв аймгийн Баян сумын уугуул, Баасансүрэнгийн Нямжавын зээрд
- Аман хүзүүнд Төв аймгийн Аргалант сумын уугуул Д.Амгаланбаатарын халтар,
- Айргийн гуравт Хөвсгөл аймгийн Шинэ Идэр сумын уугуул, Улсын алдарт уяач Ч.Цэрэнбатын хул,
- Айргийн дөрөвт Төв аймгийн Баян сумын уугуул Улсын манлай уяач Х.Цогтсайханы хээр,
- Айргийн тавд Булган аймгийн Хатгал сумын уугуул Б.Чөдөр-Эрдэнийн зээрд тус тус хурдалж торгон жолоо өргөлөө.
Уяачдын наадам үргэлжилж байна.