Трамп: Арнольд Шварценеггер “үхсэн”

Хуучирсан мэдээ: 2019.07.13-нд нийтлэгдсэн

Трамп: Арнольд Шварценеггер “үхсэн”

Трамп: Арнольд Шварценеггер “үхсэн”

"Арнольд Шварценеггер… Тэр үхсэн… Би тэнд байсан" хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гаригт твиттер хуудастаа жиргэжээ. Сэтгүүлч Хантер Уокер Трамп нэрт жүжигчний үхлийн гэрч болсон талаар твиттер хуудастаа мөн жиргэсэн байна. Гэвч Калифорни мужийн амбан захирагч асан эрүүл саруул, эсэн мэнд байгаа аж.

Трамп, Арнольд хоёрын “дайсагналцал” үргэлжилсээр буй гэж зарим хэвлэлд мэдээлжээ. Трамп Цагаан ордонд өнгөрсөн пүрэв гаригт болсон нийгмийн сүлжээнийхний дээд хэмжээний уулзалт дээр 73 настай, жүжигчин Арнольд Шварценеггер "нас барсан" гэж мэдэгдсэн байна. Гэвч бодибилдингч, жүжигчин улс төрч тэрбээр амьд аж.

Олон жилийн турш санхүүгийн тайлангаа нийтлэхээс татгалзаж буй Трампын жиргээнд Арнольд Шваценеггер "Би энд байсаар байна. Татварын тайланг харьцуулахыг хүсч байна @realDonaldTrump?” хэмээн хариу жиргэжээ.

Удалгүй "Yahoo News"-ийн сэтгүүлч Хантер Уокер АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын хувьд жүжигчний оролцоотой "The Apprentice" телевизийн шоуны тухайд хэлсэн үгийг буруугаар ойлгосноо тайлбарласан байна.

АНУ-ын Ерөнхийлөгч Трампыг супер одын хэмжээнд хүртэл дэлхийд таниулж чадсан "The Apprentice" реалити шоуны 15 дугаар улирлаас алдарт жүжигчин, Калифорни мужийн амбан захирагч асан Арнольд Шварценеггер шүүгчээр ажиллаж эхэлсэн билээ.

Эх сурвалж: THE PEOPLE
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж