Хүй долоон худагт 1500 гаруй цагдаа үүрэг гүйцэтгэж байна | News.MN

Хүй долоон худагт 1500 гаруй цагдаа үүрэг гүйцэтгэж байна

Хүй долоон худагт 1500 гаруй цагдаа үүрэг гүйцэтгэж байна

Хүй долоон худагт 1500 гаруй цагдаа үүрэг гүйцэтгэж байна

Хүй долоон худагт өнөөдөр 13.00 цагаас Уяачдын наадам эхэлнэ. Яг одоо эрлийз дунд насны морьдын уралдаан болж буй бөгөөд 1500 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд бага насны хүүхдэдээ анхаарал тавьж, голын ай сав газруудад амралт зугаалга төлөвлөсөн бол бага насны хүүхдээ голын усанд оруулахгүй байхыг анхааруулав. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байхыг зөвлөж байна.

Туул гол орчимд завьт болон морьт эргүүлүүд ажиллуулж буй бөгөөд иргэдэд эргүүлүүдийн зөвлөмж, зөвлөгөөг маш сайн авахыг зөвлөв. Мөн хөл хөдөлгөөн ихтэй үед иргэд өөрсдийнхөө эд зүйлд хямгатай байж, хулгайчаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Б.ЖАРГАЛ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zaluu NAMZH tsever 2019-07-13 167.99.189.68

У.Хүрэлсүх нь боловсрол нимгэн, залуугаасаа намаар мөнгө цохиж явсан түүхтэй, шударга ёс ярих нь ичмээр дүртэй. Улсын данстай "Хадгаламж" банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь"-иа зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн-хүн өнөөдөр төрд сүүлчийн ажлынхаа хоногийг өнгөрүүлж байна. Хадгаламжаа (1.7 тэрбум төг) буцааж төрдөө удалгүй тушаачихна биз хөгшөөн!!! Монголын төр салбадай хулгайчуудаар дутахгүй, болсон. Тоон баримт үнэн.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж