Хүй долоон худагт 1500 гаруй цагдаа үүрэг гүйцэтгэж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.13-нд нийтлэгдсэн

Хүй долоон худагт 1500 гаруй цагдаа үүрэг гүйцэтгэж байна

Хүй долоон худагт 1500 гаруй цагдаа үүрэг гүйцэтгэж байна

Хүй долоон худагт өнөөдөр 13.00 цагаас Уяачдын наадам эхэлнэ. Яг одоо эрлийз дунд насны морьдын уралдаан болж буй бөгөөд 1500 гаруй цагдаагийн алба хаагч үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

Цагдаагийн байгууллагаас эцэг эхчүүдэд бага насны хүүхдэдээ анхаарал тавьж, голын ай сав газруудад амралт зугаалга төлөвлөсөн бол бага насны хүүхдээ голын усанд оруулахгүй байхыг анхааруулав. Мөн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ голын ус руу орохгүй байхыг зөвлөж байна.

Туул гол орчимд завьт болон морьт эргүүлүүд ажиллуулж буй бөгөөд иргэдэд эргүүлүүдийн зөвлөмж, зөвлөгөөг маш сайн авахыг зөвлөв. Мөн хөл хөдөлгөөн ихтэй үед иргэд өөрсдийнхөө эд зүйлд хямгатай байж, хулгайчаас сэрэмжлэхийг анхаарууллаа.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж