Эмэгтэй жолооч нар зам тээврийн ноцтой осол гаргаж, зургаан хүн нас баржээ

Хуучирсан мэдээ: 2019.07.13-нд нийтлэгдсэн

Эмэгтэй жолооч нар зам тээврийн ноцтой осол гаргаж, зургаан хүн нас баржээ

Эмэгтэй жолооч нар зам тээврийн ноцтой осол гаргаж, зургаан хүн нас баржээ

Баярын өдрүүдэд орон нутагт зам тээврийн ноцтой ослууд гарч, эрдэнэт хүний амь нас эрдсэн харамсалтай хэргүүд бүртгэгджээ. Эдгээр ноцтой ослуудыг дан эмэгтэй жолооч нар үйлдсэн нь анхаарал татаж байгаа юм. Тодруулбал, цагдаагийн байгууллага Дорнод аймаг Цагаан-Овоо суманд машинд хүүхэд дайруулсан гэх мэдээллийг 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдрийн 06:03-д хүлээн авч шалгажээ.

Шалгалтаар тус сумын 5 дугаар баг, сумын төвөөс баруун урагш 14 км зайд байрлах “Гүн цэнгэлэг” нэртэй нуурын эрэг орчимд 25 настай "О" нь автомашин жолоодож явах үедээ голын эрэг дээр амарч байсан иргэдийн майхан дээгүүр гарч, улмаар 06, 07 сартай хоёр эмэгтэй хүүхдийг дайран аминд нь хүрч, 3, 11, 25 настай гурван хүн гэмтжээ. Зам тээврийн энэхүү ослыг Дорнод аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Хэнтий аймаг, “Чингис хотын хаалганы ойролцоо зам тээврийн осол гарсан байна” гэсэн мэдээллийг долдугаар сарын 12-ны өдрийн 09:52-д авч шалгахад, 33 настай эмэгтэй "Э" нь тээврийн хэрэгсэл жолоодож яваад замын хажуу руу онхолджээ. Ослын улмаас тус машинаар зорчиж явсан 5, 10, 21 настай гурван хүн газар дээрээ нас барж, 28-30 насны хоёр хүн гэмтсэнийг Хэнтий аймаг дахь цагдаагийн газар шалгаж эхэлсэн байна.

Төв аймаг Аргалант сумын Хөшөөт хоёрдугаар багийн нутагт тээврийн хэрэгсэлд хүн дайруулж нас барсан тухай мэдээллийг 2019 оны долдугаар сарын 11-ний өдрийн 20:05-д цагдаагийн байгууллага хүлээн авч шалгахад 38 настай, эмэгтэй "А" нь өөрийн тээврийн хэрэгслээр нөхөр болох "Э" /эр,41н/-г мөргөж, амь насыг нь хохироожээ. Хэргийг Төв аймаг дахь Цагдаагийн газар шалгаж байна.

Иймд жолооч нарт тээврийн хэрэгсэл жолоодохдоо замын хөдөлгөөний дүрмээ баримтлан хөдөлгөөнд анхаарал болгоомжтой  оролцохыг Цагдаагийн Ерөнхий газраас анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж