Турк ОХУ-ын С-400 системийн эхний хэсгийг хүлээн авчээ | News.MN

Турк ОХУ-ын С-400 системийн эхний хэсгийг хүлээн авчээ

Хуучирсан мэдээ: 2019.07.13-нд нийтлэгдсэн

Турк ОХУ-ын С-400 системийн эхний хэсгийг хүлээн авчээ

Турк ОХУ-ын С-400 системийн эхний хэсгийг хүлээн авчээ

Туркийн Батлан хамгаалахын сайд Хулуси Акар, Пентагоны тэргүүний үүрэг гүйцэтгэгч Марк Эспер нар өнгөрсөн баасан гаригт утсаар холбогдож, ОХУ-ын агаараас хамгаалах систем (ZRS) С-400 болон Сирийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна. Энэ тухай Туркийн Батлан хамгаалах яамны мэдэгдэлд дурджээ.

Хулуси Акар Туркийн тал АНУ болон НАТО-тай хамтарсан ажлын хэсэг байгуулж, C-400 системийн нийлүүлэлтийн улмаас Вашингтон-Анкарагийн хооронд үүссэн хагарлыг арилгахыг санал болгосон байна.

Туркийн Батлан хамгаалах яам өнгөрсөн баасан гаригт Анкара дахь Мюртед агаарын баазад С-400 систем нийлүүлэх гэрээний дагуу анхны багцыг хүлээн авсан бөгөөд ойрын өдрүүдэд тус системийн нийлүүлэлт үргэлжлэх болно гэж мэдэгджээ.

CNN агентлагийн мэдээлснээр, Оросоос зэвсэг авах шийдвэрээ өөрчлөөгүйнх нь төлөө Вашингтон F-35 сөнөөгч онгоцны төслөөс Турк улсыг хассан билээ. АНУ-ын тал Турк С-400 агаараас хамгаалах системийг F-35 сөнөөгч онгоцтой хослуулан хэрэглэснээр Оросын талд технологийн нууцаа алдана хэмээн болгоомжилж буй аж.

Вашингтоны засаг захиргаа Туркийн энэхүү үйлдлийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээ авахаар төлөвлөж буй талаар албаны эх сурвалжууд мэдээлжээ.

"С-400" нь нисдэг бүх төхөөрөмж буюу онгоцноос эхлээд нисэгчгүй онгоц, бүр далавчит пуужинг хүртэл устгах чадалтай. Энэхүү пуужингийн систем нь ОХУ-ын дөрөв дэх үеийн, агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем юм.

Эх сурвалж: TASS, CNN
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

РАВДАН 2019-07-13 66.181.161.19

ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧИЙН АЛДАР БАДРАГ.

Avatar

РАВДАН 2019-07-13 66.181.161.19

ЕРТӨНЦИЙГ ЗАХИРАГЧ ПУТИНЫ АЛДАР БАДРАГ.

Avatar

Зочин 2019-07-13 202.126.88.212

Gui ene mon saihan ed ee, Dulmaa?

Avatar

Зочин 2019-07-13 202.126.88.212

Oo aidagaa avdartaa hiij avaya geel

Avatar

Зочин 2019-07-13 107.77.173.4

Ер нь л лалууд цаанаа л нэг ёозгүй

Avatar

Зочин 2019-07-13 203.237.109.109

нууцлаад байх юм юу байгаа юм бэ, оросууд хэдийнээ авчихсан биз,

Avatar

Зочин 2019-07-13 64.119.19.141

F-35 бол ЗХУ-ын ЯК-141-ийг хуулсан хулгайн хувилбар юм.

Avatar

Зочин 2019-07-13 66.181.178.41

Hahaha. ene heden onii hun be

Avatar

Зочин 2019-07-13 64.119.19.141

Бодит байдал.

Avatar

Зочин 2019-07-13 202.179.25.164

Uhernuud ehleed eniig unshih heregtei l dee. Daanch unshaad ch oilgohgui l dee: https://topwar.ru/84332-neprostoe-sovpadenie-yak-141-protiv-f-35.html

Avatar

Зочин 2019-07-13 66.181.178.41

Hahaha. Oros siteaas uurtuu zoriulsan yumiig l olj unshih yumdaa. Udahgui boeingiig tu-134 uus abramsiig t-34 uus shaasan geh biz. Sogtuu oros mongolchuud yah argagui ah guus shuu

1 0
Avatar

Зочин 2019-07-13 202.179.6.162

наад байршуулсан зураг чинь с400 биш байна хөөе

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж