Японы дуунаас хурдан галт тэргэнд зорчигч амиа хорлохыг завдаж гал тавьсан хэрэг өнөө өглөө /VI.30/ гарчээ. Энэ хэргийн улмаас хоёр хүн амь насаа алдсан байж магадгүй хэмээн Японы төмөр замын албаныхан мэдээлжээ. Албаныхны мэдээлснээр гал тэргэнд зорчиж явсан эрэгтэй өөр дээрээ тос асгаж, галдсан гэнэ.
Нозоми хурдан галт тэрэг Токио хотоос хөдлөөд 70 орчим км аялж, Одаварагийн ойролцоо явж байхад гал гарсан байна. Гал 11.30 цагт галт тэрэгний угаалгын өрөөнөөс эхэлж гарсан аж. Галт тэрэг Осака хүрэх ёстой байв.
Б.АНХТУЯА
Эх сурвалж: Agence France-Presse