Би нэг хүнийг харахгүй удахаар санаад, бодоод байдаг байхгүй юу. Хамт биш
байхдаа уулзаад уруул дээр нь үнсэхийг,
үсийг нь үнэрлэхийг маш их хүсэхдээ :-* ийм эмоц мессежээр явуулдаг юм. Хөтлөлцөөд гудамжаар
алхахдаа инээлдэж хөгжилдөөд л. Тэр үедээ үнэхээр жаргалтай байна аа гэж би дотороо
боддог. Шөнийг хамт өнгөрөөгөөд салах мөчид түүнийгээ дахиад л үнсмээр… Биеэсээ
түүний үнэрийг үнэрлэхээр маангар жаргалтай санагдаад мишээлт авчихсан ТВ
хялайгаад хэвтэж байснаа санаж байна. Энэ хорвоогийн хамгийн сайхан бүсгүйг би
түүнийгээ л гэж боддог.
Би энэ бүх мэдрэмжээ хайр гэж бодсон.