Авто раллигийн дэлхийн од Нассер Аль Монголд наадав

Хуучирсан мэдээ: 2019.07.13-нд нийтлэгдсэн

Авто раллигийн дэлхийн од Нассер Аль Монголд наадав

Авто раллигийн дэлхийн од Нассер Аль Монголд наадав

“Торгоны зам” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаан ОХУ, Монгол, БНХАУ-ын нутагт болж байна. Үндэсний их баяр наадмын үеэр Монголд саатсан 40 орны баг тамирчид бэсрэг наадамд оролцож, Монголын түүх соёлтой танилцлаа.

Энэ удаагийн уралдаанд “Дакар ралли” уралдааны гурван удаагийн аварга, Раллигийн дэлхийн аварга, Катарын багийн жолооч Нассер Али Аттияа оролцож байгаа билээ. Дэлхий дахинд танигдсан “од” тамирчин өчигдөр “Чингисийн хүрээ” жуулчны баазад болсон бэсрэг наадмыг үзэж, сур харваж, морь унаж наадамласан юм. Энэхүү мэдээллийг авто уралдааныг сурвалжилж байгаа олон улсын 100 гаруйй сэтгүүлч дэлхий дахинд мэдээлжээ.

Нассер Али Аттияа авто уралдааны дэлхийн аварга болсноос гадна 2012 оны Лондонгийн олимпийн наадамд буудлагын төрлөөр оролцож хүрэл медаль хүртэж байсан юм.

“Торгоны зам” /Silk Way Rally/ олон улсын авто ралли уралдаанд оролцож байгаа гадаадын олон орны тамирчид болон албаны хүмүүст зориулсан бэсрэг наадамд Монголын талаас Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд болон ОХУ, БНХАУ-ын төлөөлөгчид оролцлоо.

 

Ч.ШАРХҮҮ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж