М.Ананд, М.Даваажаргал нар тэмцээнийг тэргүүлж байна

Хуучирсан мэдээ: 2019.07.13-нд нийтлэгдсэн

М.Ананд, М.Даваажаргал нар тэмцээнийг тэргүүлж байна

М.Ананд, М.Даваажаргал нар тэмцээнийг тэргүүлж байна

Японы мэргэжлийн сүмо бөхийн долдугаар сарын тэмцээн Нагоя хотод болж байна. Энэ сарын 7-д эхэлсэн Зуны тэмцээн талдаа ороход хоёр өдрийн барилдаан үлдлээ.

Өчигдрийн барилдаанд их аварга Какүрюү М.Ананд, Хакүхо М.Даваажаргал нар зургаа дахь даваагаа авч, тэргүүлэгчийн байранд хэвээр үлдсэн бол озэки /арслан/ Такаясү, Ичиножёо А.Ичинноров нар таван даваа, нэг унаатай удаалж байна.

Том цолтой бөхчүүдээс озэки Гоэйдо гурван даваа, гурван унаатай болсон бол озэки Гүржийн бөх Точиношин нэг ч даваа авсангүй. Озэки Точиношин, комүсүби Аби нар өчигдрөөс эхлэн тэмцээнийг орхилоо.

Дээд зиндаанд барилдаж буй манай бөхчүүдээс сэкивакэ Тамаваши Б.Мөнх-Оргил мөн амжилт муутай бөхөөр нэрлэгдээд байна. Тэрбээр эхний таван өдрийн барилдаанд ялагдаад байсан бөгөөд өчигдөр Асаноямагаар эхний даваагаа авлаа.

Долдугаар сарын тэмцээнийг их аварга Какүрюү М.Ананд, Хакүхо М.Даваажаргал нар зургаан даваатай тэргүүлж байгаа бол озэки Такаясү, Ичиножёо А.Ичинноров нар таван даваа, нэг унаатай удаалж байна. Нагоя хотын сүмогийн ордонд болж буй тэмцээн өнөөдөр долоо дахь өдрөө үргэлжлэн явагдана.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж