УНИВЕРСИАД: Таэквондогийн М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртэв

Хуучирсан мэдээ: 2019.07.13-нд нийтлэгдсэн

УНИВЕРСИАД: Таэквондогийн М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртэв

УНИВЕРСИАД: Таэквондогийн М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртэв

Дэлхийн оюутны спортын зуны “Универсиад” XXX наадам Италийн Наполи хотод болж байна. Энэ сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэн явагдах Универсиад наадамд 120 орны оюутан тамирчид спортын 15 төрөлд шилдгүүдээ тодруулсаар байна.

Монгол Улсын баг тамирчдаас таеквондогийн төрөлд эрэгтэйчүүдийн 58 кг-ын жинд М.Түмэнбаяр мөнгөн медаль хүртлээ. Тэрбээр Эстони, Франц, Азарбайжан, Италийн тамирчдыг дараалан хожиж, аваргын алтан медалийн төлөөх тоглолтод Ираны тамирчин Х.Сегхад ялагдан дэд аварга боллоо. Энэ жинд Тайланд, Италийн тамирчид хүрэл медалийн эзэд болж, Универсиадын медальтан болсон байна.

Монгол Улсаас энэ удаагийн Универсиад наадамд жүдо бөх, таеквондо, буудлага, байт харваа, усанд сэлэлт, талбайн теннис, ширээний теннис гэсэн нийт долоон төрлөөр 33 тамирчин оролцож, мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртлээ.

Жүдо бөхийн эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд Б.Баасанжаргал хүрэл медаль хүртэж, Монголын багийн медалийн буухиаг эхлүүлж, таеквондогийн М.Түмэнбаяр мөнгөн медалиар ахиуллаа. Манай гурван жүдоч шагналт тав, долдугаар байранд орсон бол буудлагын залуу тамирчин О.Есүгэн мөн шагналт зургадугаар байр эзэлсэн.

“Универсиад” наадмыг Япон /24/, АНУ/21/, БНХАУ-ын баг тамирчид 20-иос дээш алтан медаль хүртэж тэргүүлж эхэлсэн бол ОХУ, БНСУ, Итали, Мексик, Тайвань, Өмнөд Африк, Ираны баг тамирчид эхний 10-т бичигдсэн байна. Монгол Улс мөнгө, хүрэл медаль тус бүр нэгийг хүртсэн амжилттайгаар Аргентин, Бельги, Гүрж, Норвеги, Швейцарь зэрэг улсуудын хамт 42-р байрт бичигдлээ. Одоогоор 61 орон ямар нэгэн медаль хүртсэн байна.

“Наполи 2019” наадам маргааш өндөрлөнө. Универсиадын мэдээллийг https://www.universiade2019napoli.it, www.fisu.net болон http://mssf.mn/ сайтаас аваарай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж