Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин, харцага цол олголоо | News.MN

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин, харцага цол олголоо

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

НААДАМ -2019

Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин, харцага цол олголоо

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж начин цолны болзол хангасан, зургаа давж харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын начин, харцага цолны үнэмлэхийг нь гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР МОНГОЛ УЛСЫН НАЧИН ЦОЛТОЙ БОЛСОН БӨХЧҮҮД:

Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх Баянзулын Цэдэнсодном,

Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат, “Таван хан” дэвжээний бөх Баярсайханы Орхонбаяр,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Таван хан” дэвжээний бөх Насанцогтын Баярбаатар,

Увс аймгийн Тэс сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Увс Нуур” дэвжээний бөх Жамсрангийн Ням-Эрдэнэ

Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат “Сүлд” спорт хороо, “Хөвсгөлийн хүчтэн” дэвжээний бөх Алтангэрэлийн Давааням

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГААР МОНГОЛ УЛСЫН ХАРЦАГА ЦОЛТОЙ БОЛСОН БӨХ:

Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, “Аврагч” спорт хороо, “Дорнын хүчтэн” дэвжээний бөх Доржийн Анар

Эх сурвалж: www.president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж