Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд Улсын начин Д.Анар Улсын харцага Б.Бат-Өлзийг давж, харцага цолны болзол хангасан билээ.
Тэрбээр “Төрийнхөө их баяр наадамд зургаа давж, Улсын харцага цол хүртсэндээ баяртай байна. Долоогийн даваанд хүчит Арслан Э.Оюунболдтой тунан барилдаж, өвдөг шороодсон. Намайг дэмждэг ээж, гэр бүлийнхэндээ, дэвжээний хамт олондоо, Кёкшюзан Д.Батбаяр ахдаа баярлалаа. Онцгой байдлын бүх албан хаагчиддаа баярлалаа” гэв.
Холбоотой мэдээ