Э.Цогтбаяр, Ө.Хатанболор нар Улсын мэргэн цолтон боллоо

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

Э.Цогтбаяр, Ө.Хатанболор нар Улсын мэргэн цолтон боллоо

Э.Цогтбаяр, Ө.Хатанболор нар Улсын мэргэн цолтон боллоо

Тулгар байгуулагдсаны 2228, Ардын хувьсгалын 98 жилийн баяр наадмын хөтөлбөр дуусах тийшээ хандаж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч баяр наадмын сурын харваанд амжилт гаргаж, түрүүлсэн харваачдын шагналыг гардууллаа. Энэ жилийн үндэсний сурын харваанд Э.Цогтбаяр,Ө.Хатанболор нар Улсын мэргэн цолны болзол хангасан бөгөөд тэдэнд Монголын Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цол тэмдгийг нь  гардуулж өгсөн юм.

Үндэсний сурын харваанд эрэгтэй харваачдаас  “Зуун мэргэн” спорт клубийн тамирчин, Аймгийн мэргэн, спортын мастер Э.Цогбаяр,  эмэгтэй харваачдаас Цахиур” клубийн тамирчин, аймгийн мэргэн Ө.Хатанболор нар энгэрээ мялаалаа.

Ингээд  тэдний сэтгэгдлийг хүргэе.

Улсын мэргэн Э.Цогтбаяр “Түрүлэх  үед хамгийн эхлээд эцэг эхийнхээ тухай боддог юм байна. Түрүүлсэндээ маш их баяртай байна. Би 40 сум онохоос 39 оносон" гэсэн бол Улсын мэргэн Ө.Хатанболор  “Би Дундговь аймгийн Дэлгэрхангай сумын уугуул иргэн. Монгол Улсын даян мэргэн Ц.Баасанхүүгийн удирдлага дор 2-3 жил хичээллэсний үр дүнд харваж сурсан. Харваачдийнхаа хамт бэлтгэл хийсэн учраас бэлтгэл их сайн хангагдсан.  Намайг дэмжиж байсан бүх хүмүүстээ баярлалаа. Миний аав Л.Өрнөхбаяр үндэсний сурын  спортын дэд мастер цолтой хүн байсан. Аав маань  охиноо тэнгэрээс хараад охиноороо бахархаж байгаа байх./уйлав/. Нутгийн маань уул ус намайг ивээлээ. Энэ дашрамд хэлэхэд Дундговь аймгийн засаг даргадаа туслаж дэмжиж  ирсэнд талархаж байгаагаа хэлмээр байна” гэв

Энэ жил дөрөв  дахь жилдээ түрүүлж  “Улсын гарамгай мэргэн” цол хүртсэн “ Э.Ганчулуун хэлэхдээ сэтгэгдэл сайхан байна. Юуны түрүүнд төрүүлж өсгөсөн ээж , аавдаа баярлаж байна. Би 40 сум онохоос 38 сум оносон.  2015 онд улсын аварга, манлай харваач болж байлаа. Улсын баяр наадмаас бусад харваанд  чамлахааргүй амжилт гаргасан. Би 12 дахь жилдээ сурын спортоор хичээллэж байна” гэв.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж