“10 жилийн дараа шагайн харваан түрүүгээ авлаа”

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

“10 жилийн дараа шагайн харваан түрүүгээ авлаа”

“10 жилийн дараа шагайн харваан түрүүгээ авлаа”

Үндэсний их баяр наадмын шагайн харваан үзүүр, түрүүний тоглолт өнөөдөр /2019.07.12/ Төв цэнгэлдэх хүрээлэн дэх шагайн асарт болж, цэц мэргэн харваачдаа шалгарууллаа.

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ойн Үндэсний их баяр наадмын шагайн харваан түрүү байрыг  “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Л.Болд ахлагчтай баг алтан медаль хүртсэн бол мөнгөн медалийг Монгол Улсын Үлэмж дархан мэргэн С.Ямааранзаар ахлуулсан  “АПУ” компанийн баг хүртлээ.

“10 ЖИЛИЙН ДАРАА ШАГАЙН ХАРВААН ТҮРҮҮГЭЭ АВЛАА” 

    

“Үндэсний их баяр наадмын шагайн харваан тэмцээн сайхан болж өндөрлөлөө. Шагайн харваан тэмцээнийг наадамчин олон шимтэн үздэг. Гурван өдөр үргэлжилсэн шагайн харваан тэмцээнд гадаад, дотоодын зочид төлөөлөгчид олноор хүрэлцэн ирлээ. Өнөөдөр наадамчин олноо баясгаж дүнгээ гаргалаа. Маш сайхан байна. Тэмцээний хувьд үзүүштэй, өрсөлдөөн ширүүн болж өрнөлөө. Миний хувьд “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгт 30 гаруй жил ажиллаж байна. Манай баг Үндэсний их баяр наадмын дөрөв дэх түрүүгээ авч байна. Өмнө нь Үндэсний их баяр наадмаар 2007, 2008, 2009  онд түрүү авч байсан. Нийтдээ наадамдаа гурван удаа хоёрдугаар байр, хоёр удаа гуравдугаар байр эзэлж байсан. Манай багийн харваачдын хувьд удам дамжсан олон сайхан харваачид бий” хэмээн Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, спортын мастер, шагайн харваагаар 28 жил хичээллэж буй тамирчин Л.Болд хэлсэн юм.

“ЗАЛУУ ТАМИРЧИД ТУРШЛАГА ДУТСАН БАЙХ”

Харин мөнгөн медаль хүртсэн Монгол Улсын Үлэмж дархан мэргэн, “АПУ” компанийн тамирчин, багийн ахлагч С.Ямааранз багийнхаа тоглолтын тухай ярихдаа “Манай багийн харваачдын ихэнх нь залуу харваачид байгаа. Саяхан багаас маань Улсын мэргэн цолтон хоёр төрөн гарсан байдаг. Цаашдаа багийн тамирчид маань улам туршлага суух байх. Дараа жилийн наадмаар сайн тоглоно. Миний хувьд ес дэх жилдээ “АПУ” хувьцаат компаниар овоглож байна. Би Архангай аймгийнхаа залуу тамирчдыг дэмжиж, багаа бүрдүүлдэг. Үндэсний их баяр наадмаараа өмнө нь хоёрдугаар байранд орж байсан. Мөн Улсын аварга шалгаруулах тэмцээнд дэд байр эзэлж, Улсын аварга ч болж байсан. Манай багийн хамгийн залуу тамирчин 20 настай” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж