У.Хүрэлсүх соёолонгийн түрүү авсан галаар зочлов | News.MN

У.Хүрэлсүх соёолонгийн түрүү авсан галаар зочлов

У.Хүрэлсүх соёолонгийн түрүү авсан галаар зочлов

"Тулгар төрийн 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жил, Ардын хувьсгалын 98 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдааны Соёолон насны морины уралдааныг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатарын хамтаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэж сонирхов. Соёолонгийн уралдааны түрүү магнайд Нийслэл хот, Сэлэнгэ аймгийн алдарт уяач, Нийслэлийн Морин спорт, уяачдын холбооны дэд тэргүүн Давгасамбуугийн Очирсүрэнгийн Мөнгөн хошуут зээрд соёолон хурдалж, уясан эзэн, унасан хүүхэд, наадамчин олноо баясгалаа. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн Мандал сумын уяач Д. Очирсүрэнгийн уяж түрүүлгэсэн соёолонгийн галаар зочилж, уяач, унаач хүүхдэд баяр хүргэж, гарын бэлэг гардуулан ерөөлийн үг хэлэв.

Үндэсний их баяр наадам бол Монголчууд бидний тусгаар тогтнолын баяр юм. Түүний салшгүй нэг хэсэг нь хурдан морины уралдаан билээ. Үүгээр дамжуулан Дэлхийн улс орнуудад түүх соёл, уламжлалаа сурталчилж, хойч үе, үр хүүхдээ үндэсний онцлог соёлоороо дархлаажуулж байгаа явдал. Өргөн дэлгэр, шим арвинт, уудам сайхан эх оронд амьдардаг Монголчууд бид азтай хүмүүс.

Иргэний дайнтай улс орнуудад энхийг сахиулж байгаа дайчидтайгаа уулзахад тэд; Ийм сайхан энх амгалан, элбэг арвин, уудам дэлгэр, эвтэй найртай, элэг бүтэн, дайн дажингүй, өлсгөлөн гачлангүй улсын иргэн нь болсноороо бид хувь ерөөлтэй.

Манай эх орон үнэхээр иргэд нь аз жаргалтай сайхан орон шүү гэж хэлж байв. Иймд хүн бүр хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, дор бүрнээ хичээх хэрэгтэй гэж баярын энэ өдөр наадамчин олноосоо хүсье гэж Монгол Улсын Ерөнхий сайд У. Хүрэлсүх хэллээ.

Түрүү магнайд хурдалсан Мөнгөн хошуут зээрд соёолонг 11 настай О. Өсөхбаяр хүү унаж хурдлуулсан байна. Сэлэнгэ аймгийн алдарт уяач Д.Очирсүрэн 2018 оны Үндэсний их баяр наадмаар шүдлэн насны морин уралдаанд хурдан хүлгээ айрагдуулж байжээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-07-12 182.160.34.239

Хуухдэд их хайртай сайн хун бн лээ

Avatar

Zochin 2019-07-12 66.181.183.140

Ene xudalch novshoos 1072 cuvitsaanii noogdol ashgaa avax ymsan.ebe n**** udaxgui ogtsorch zailax bxaa.

Avatar

Undes MAN 2019-07-12 167.99.189.68

У.Хүрэлсүх нь боловсрол нимгэн, залуугаасаа намаар мөнгө цохиж явсан түүхтэй хүн, шударга ёс ярих нь ичмээр дүртэй. Улсын данстай "Хадгаламж" банкны 14.0 тэрбум төгрөгөөс "хувь"-иа зохион байгуулалттайгаар завшсан (2007 онд), бүтэхгүй мэргэжлийн-хүн өнөөдөр төрд сүүлчийн ажлынхаа хоногийг өнгөрүүлж байна. Хадгаламжаа (1.7 тэрбум төг) буцааж төрдөө удалгүй тушаачихна биз хөгшөөн!!! Монголын төр салбадай хулгайчуудаар дутахгүй, болсон. Тоон баримт үнэн.

Avatar

Зочин 2019-07-12 202.9.43.52

Жигжиднямаагаа туучих хүүкээ юм юм сонсогдоод байна шүү

Avatar

Энэ сэтгүүлчдийг яана даа 2019-07-12 72.143.193.151

Утга, өгүүлбэрзүйн алдаагүй бичихээ бүр больжээ

Avatar

Энэ сэтгүүлчдийг яана даа 2019-07-12 108.170.182.183

Утга, өгүүлбжрзүйн алдаагүй бичихээ бүр больжээ

Avatar

зочин 2019-07-12 66.181.161.82

Наадамыг хүртэл сурталчилгаа болгож ашиглаад л ….Ардуудыг зүгээр надуулчихгүй хогнууд юм аа …

Avatar

zochin 2019-07-12 103.26.194.82

Ene erunkhii said chin uuriinkhuu khiimoriig sergeej soyolon uzeed, uurtuu lamaar nom unshuulaad, nuguu olon tumnii shudarga yosnii tuluu, khuuli kheregjuuldeg bolgono ed nar ch bur luuluu bolloo, jinkhene amia l avch yavdag khokhimoi tolgoi yum baina, amia ugukhuus aikhgui ed nar chin khudlaa naatsan tunkhag, khelber baina l daa

Avatar

Зочин 2019-07-12 202.126.89.140

Aldart bolooroi

Avatar

Зочин 2019-07-12 59.153.115.9

Ум сайн өмнөлөн болрг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж