Үндэсний шагайн харваан үзүүр түрүүний тоглолт эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

Үндэсний шагайн харваан үзүүр түрүүний тоглолт эхэллээ

Үндэсний шагайн харваан үзүүр түрүүний тоглолт эхэллээ

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны шигшээ тоглолт өнөөдөр /2019.07.12/ Төв цэнгэлдэх хүрээлэн дэх шагайн асарт үргэлжилж, үзүүр түрүүгээ шалгаруулах гэж байна.

Шагайн харваан шигшээ тоглолтод “Улаанбаатар төмөр зам” болон “АПУ” компани гэсэн хоёр баг тунаж, үзүүр, түрүүгээ үзэж байна.

. Үндэсний их баяр наадмаар шагайн харваан нийт 96 баг оролцож байна. Үүнээс ахмадын 12 баг, насанд хүрэгчдийн 84 баг оролцож, цэц мэргэнээ сорьж байгаа аж. Энэ жилийн шагайн харваан спортын хамгийн залуу тамирчин Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул н.Өсөхбаяр настай оролцож байгаа бол хамгийн ахмад тамирчин нь 86 настай н.Дагвадорж оролцож, цэц мэргэнээ сорьж байгаа талаар бид мэдээлсэн билээ.

Ж.БҮРНЭЭ: ДОЛООН УДАА ЗАВСАРГҮЙ ХОЖИЖ, ТҮРҮҮЛЛЭЭ

Шагайн харваан шигшээ тоглолтын үеэр ахмад харваачдын багийн дүнг танилцуулж, шагналт байр эзэлсэн багуудад шагнал гардуулах ёслолын ажиллагаа боллоо. Ингээд ахмадын шагайн харвааг тэргүүлсэн “Ханхэнтий” багийн тамирчин, Улсын мэргэн Ж.Бүхнээ гуайтай цөөн хором ярилцлаа.

-Та сайхан наадаж байна уу?

-Сайхан. та бүхэн сайхан наадаж байна уу.

-Энэ жилийн шагайн харваан наадам өнгөтэй сайхан болж байна. Танай “Ханхэнтий” баг энэ жилийн түрүүг авсан баяр хүргэе?

-Баярлалаа. Би Хэнтий аймгийн Батноров сумын уугуул, малчин хүн. Энэ жил Үндэсний их баяр наадамдаа оролцохоор хэдэн сайхан дүүтэйгээ ирээд сайхан наадлаа. Их баяртай байна. Нөхдийн хүч их байлаа. Багаараа долоон удаа тоглож, завсаргүй дараалан хожиж, түрүү байр хүртлээ.

-Энэ жилээс ахмад харваачдыг тусад нь өрсөлдүүлж, олон баг хоорондоо өрсөлдөж байх шиг байна. Багууд хэр сайн байв?

-Энэ их онцлог болж байна. Хуучин ахмад харваачид энэ тэмцээнд орох үедээ ад шоо болдог байлаа. Тэгсэн энэ жил манай холбооноос дэмжиж, ахмадуудаа идэвхтэй хамруулж байгаад баяртай байна. Амадууд жилдээ нэг уулзана. Бие биеэ дэмжинэ. Настай хүмүүс үндэсний шагайн харваагаар хичээллэж, өрсөлдөөд сайхан байдаг.

-Шагайн харваа спортын ач тус гэвэл?      

-Монголчууд олон зуун жилийн өмнөөс малын шагайгаар наадаж ирсэн ард түмэн. Орчин цагт ч гэсэн энэ үндэсний спорт улам л хөгжиж байна. Энэ нь уг спортын ач тус, нууцтай л холбоотой байх. Миний хувьд олон жил шагайн харваан спортоор хичээллэж байна. Бие эрүүл саруул, хөнгөн шингэн, сэтгэлээр өөдрөг болгодог юм.

Шагайн харваан ахмадын багт ганц эмэгтэй харваач цэц мэргэнээ сорьж, багаараа тусгай байрын шагнал хүртлээ. Түүнийг Д.Эрдэнэцэцэг гэдэг бөгөөд Дундговь аймгийн Адаацаг сумын уугуул ажээ. Тэрбээр “Манай баг Үндэсний их баяр наадмаараа шагайн харваад оролцож, тусгай байрын шагнал хүртлээ. Би өмнө нь буудлагын спортоор хичээллэдэг байсан. Тэрнээс үүдээд шагайн спортоор хичээллэж эхэлсэн. Би өмнө нь 2016 оны шагайн харваан улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, тэргүүн байр эзэлж байсан. Мөн 2017 онд шагайн харваан цомын аваргын дөрөвдүгээр байранд шалгарч байсан бол өнгөрсөн онд Улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль авсан” гэв.

Ахмад харваачид дунд 78 настай буурал амжилттай оролцож, шагналт байр эзэлж, 62 дахь жилдээ шагайн харваагаар хичээллэж байгаа буурал ч байсан юм.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж