Шагайн харвааны хагас шигшээд дөрвөн баг тунаж үлдлээ

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

Шагайн харвааны хагас шигшээд дөрвөн баг тунаж үлдлээ

Шагайн харвааны хагас шигшээд дөрвөн баг тунаж үлдлээ

Үндэсний их баяр наадмын шагайн харвааны хагас шигшээ тоглолт өнөөдөр /2019.07.12/ Төв цэнгэлдэх хүрээлэн дэх шагайн асарт боллоо.

Хагас шигшээ тоглолтод шилдэг найман баг үлдэж, одоогийн байдлаар дөрвөн баг тунаж цэцэн мэргэнээ сорьж байна. Үндэсний их баяр наадмаар шагайн харваан нийт 96 баг оролцож байна. Үүнээс ахмадын 12 баг, насанд хүрэгчдийн 84 баг оролцож, цэц мэргэнээ сорьж байгаа аж.

Энэ жилийн шагайн харваан спортын хамгийн залуу тамирчин Өвөрхангай аймгийн Уянга сумын уугуул н.Өсөхбаяр настай оролцож байгаа бол хамгийн ахмад тамирчин нь 86 настай н.Дагвадорж оролцож, цэц мэргэнээ сорьж байна.

Өнгөрсөн жилийн наадмаар шагайн харваанд нийт 70 гаруй баг оролцож байжээ. Энэ жилээс ахмадын харваачдыг тусад нь цэц мэргэнээ сорьж байгааг тус спорт харваан холбооны дэд Ерөнхийлөгч Б.Шинэнбаяр мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж