ЗӨВЛӨГӨӨ: ГЭРЭЭ ЦЭГЦТЭЙ БОЛГОХ 5 АРГА

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

ЗӨВЛӨГӨӨ: ГЭРЭЭ ЦЭГЦТЭЙ БОЛГОХ 5 АРГА

ЗӨВЛӨГӨӨ: ГЭРЭЭ ЦЭГЦТЭЙ БОЛГОХ 5 АРГА

Гэрийн эзэгтэйчүүдэд гэр орноо эмх цэгцтэй, цэвэрхэн, ая тухтай байлгах хэцүү санагдаж байна уу? Тийм хэцүү биш гэдгийг батлах хэдэн энгийн зөвлөгөөг хүргэж байна.

Зөвлөгөө 1. ЭД ЗҮЙЛСЭЭ БАЙРАНД ТАВЬ

Та өдөр бүр нүдэнд ил харагдахгүй шүүгээ, хаалганы дээд хэсгийн тоос арчиж байгаарай. Бас тоосоо соруулж, нойтон цэвэрлэгээ хийгээрэй. Хэрэв ингэж цэвэрлэсэн ч таны эргэн тойрон дахь зүйлс эмх замбараагүй байвал хийсэн бүхэн нурлаа гэсэн үг. Тиймээс хүүхдийнхээ тоглоомыг байранд нь тавьж, эд зүйлээ эмхлээрэй. Ингэснээр толгой доторх замбараагүй бодлууд ч цэгцрэх болно.

Зөвлөгөө 2. ХЭРЭГГҮЙ “ХОГОО” ХАЯ

Орчин үед минималист амьдралын хэв маягийг хүмүүс чухалчлах болж. Чи үүнийг яагаад хэрэгжүүлж болохгүй гэж? Гэр доторх бүх зайг нөхөх гэж хичээх хэрэггүй. Нэг цонхонд арав юм уу таван хөшиг өлгөх шаардлагагүй биз дээ. Илүү байгаа, хэрэггүй зүйлүүдээ цэгцэлж, хэрэгтэй хүнд нь өгөөрэй. Ингэснээр таны амьдрал “овоорсон их юм”-аас салах болно.

Зөвлөгөө 3. ЗОЧДОДОО ТУСАЛ

Гэрт ирсэн зочид босгоор алхах төдийд л орчин тойронд эмх цэгц үгүй болох шиг санагддаг уу? Тэгвэл үүнийг шийдэхийн тулд тэдний ойр хавьд хогны жижиг сав байрлуулаарай. Идсэн жимсний хальс, чихрийн цаас гэх мэтийг шууд л хийж болохоор. Харин тэднийг явсны дараа хогоо ангилахаа мартав.

Зөвлөгөө 4. “ЗАМ ЗУУР” ГЭРЭЭ ЦЭВЭРЛЭ

Өрөөнөөс гарахдаа эргэж хараарай. Сандал дээр өмд, цамц, шалан дээр оймс байна уу гэдгийг шалга. Хэрэв байвал тэр дор нь авч угаах сагс руу гаа хийгээрэй. Бас бохир аяга таваг байвал гал тогоондоо очоод угаачих. Ингэж “зам зуураа” гэрээ цэвэрлэх нь танд ажил хийсэн мэт сэтгэгдэл төрүүлэхгүй, илүү амар байх болно.

Зөвлөгөө 5. ДУУ СОНСОНГОО ЦЭВЭРЛЭ

Гэрийн ажил уг нь их хөдөлмөр зүтгэл шаарддаггүй. Хэцүү гэж бодоход л хийхэд хэцүү болж эхэлнэ. Хэрэв та ингэж бодож байвал дуртай дуу хөгжмөө чангахан тавиад хэмнэлд нь бүжиглэнгээ гэрээ цэвэрлээд үзээрэй. Ингэснээр та нэг мэдэхэд л гэрээ цэвэрлээд дуусчихсан байна.

Эх сурвалж: womanhit.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж