Даага: Г.Чинзоригийн халтар даага түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

Даага: Г.Чинзоригийн халтар даага түрүүллээ

Даага: Г.Чинзоригийн халтар даага түрүүллээ

Үндэсний их баяр наадамд зургаан насны морь уралддаг. Морины уралдаан дааганы уралдаанаар хаалтаа хийдэг. Тулгар төрийн 2228, Их Монгол Улсын 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын  хурдан дааганы уралдаан боллоо.  Наадамчин олны өхөөрдлийг төрүүлж, хайрыг татдаг уралдаан бол яах аргагүй даага юм.  Эхний гурван даага их ойрхон орж ирсэн. Энэ жилийн дааганы уралдаанд Сүхбаатар аймгийн  Дарьганга сумын уугуул Г.Чинзоригийн халтар даага түрүү магнай хүртлээ.Дааганууд 11 км-ээс хурдалдаг. Энэ жил 284 даага бүртгүүлснээс 54 даага  сэрвээний өндөр, үүлдрээсээ болж хасагдсан байна.

  • Аман хүзүүнд Архангай аймгийн Хотонт сумын Д.Лхагвасүрэнгийн халиун,
  • Айргийн гуравт Дорнод аймгийн Халхгол сумын харьяат Сүхбаатарын Батмөнхийн халтар,
  • Айргийн дөрөвт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Жаргалтулгын Эрдэнэбатын шаргал,
  • Айргийн тавд Говь-Алтай аймгийн шарга сумын харьяат Даваагийн Амарсанаагийн хүрэн даага нар багтсан байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж