Юрий Шатунов яаралтай мэс засалд оржээ

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

Юрий Шатунов яаралтай мэс засалд оржээ

Юрий Шатунов яаралтай мэс засалд оржээ

ОХУ-ын дуучин Юрий Шатунов хурц хэлбэрийн үрэвслийн улмаас Москва хотын нэгэн эмнэлэгт яаралтай мэс засалд оржээ.

Хөгжмийн продюсор Аркадий Кудряшов хэлэхдээ Шатунов шүдний өвчнөөс болоод эмнэлэгт хэвтсэн. Шүдний зураг авахад хүнд хэлбэрийн үрэвсэлтэй гарсан тул яаралтай мэс засалд орсон гэжээ. Ингэхдээ дуучин бүтэн мэдээ алдуулалтай оржээ.

“Ласковый май” хамтлагийн экс гоцлол дуучин тэрбээр аялан тоглолтоос  хэдхэн цагийн өмнө ийн өвджээ.  Эмч нар бүх талаараа түүнд тусалж буй хэдий ч харамсалтай нь дуучин маань тоглолтоо үргэлжлүүлэх боломжгүй болж байгаа гэнэ.

Эмч нар Юригийн өвчнийг өнгөрсөн 3-р сард нас барсан Юлия Началовагийн эцэгт туссан ходоодны хорт хавдартай адил байх магадлалтай гэж үзсэн тухай “Nation news” мэдээлжээ.

Юрий Шатунов бол 90-ээд оны залуусын жинхэнэ шүтээн байлаа. Түүний “Белые розы, Ласковый май” зэрэг дуунуудыг монголчууд одоо ч гэсэн дуулах дуртай.

Ц.АРИУНЗАЯА

Эх сурвалж: readto.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж