Үндэсний их баяр наадам үргэлжилж байгаа энэ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албан 700 гаруй алба хаагч, Дотоод хэргийн их сургуулийн 70 сонсогч хөдөлгөөн зохицуулалт хийн ажиллаж байна. 2019 оны долдугаар 12-ны өдрийн 12 цагийн байдлаар Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 29 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд нэг хүн гэмтэж бэртсэн байна. Хүй долоо худагаас хотыг чиглэлтэй замыг нэг чигийн урсгалд оруулан, хөдөлгөөн зохицуулалт хийж ажиллаж байгаа ажээ.
Э.АРИУН
Холбоотой мэдээ