Наадмаар согтуугаар машин барьсан 20 иргэнийг саатуулжээ

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

Наадмаар согтуугаар машин барьсан 20 иргэнийг саатуулжээ

Наадмаар согтуугаар машин барьсан 20 иргэнийг саатуулжээ

Хүй долоо худгийг зорих наадамчин олны урсгал нэмэгдэж,  өнөө өглөөний 06.00 цагаас эхлэн замын хөдөлгөөний ачаалал ихэссэн гэж  Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. Иймд хөдөлгөөний урсгалыг нэг чигт зохицуулан ажиллаж байна  гэж тус газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн мэргэжилтэн Ч.Чимэдбат хэлэв. Тэрбээр “Улаанбаатар хотоос Баруун чиглэлийг зорих замын хөдөлгөөний ачаалал их байгаа ч түгжрэл үүсэх удсан асуудал байхгүй. Хүй долоо худаг руу орох замыг нэг  чиглэлд оруулснаар наадамчин олныг хурдан шуурхай зорчих байдлыг хангаж ажиллаж байна. Хүй долоо худагт хурдан морины уралдааны үеэр ачааллын оргил цагт  жолоочид хайс хашлага давах, урсгал сөрөх зөрчил түгээмэл ажиглагддаг. Өнгөрсөн жилийн баяр наадмаар замын хөдөлгөөний дүрэм зөрчсөнөөс болж 16 хүн амь насаа алдсан. Тиймээс замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар баяр наадмаас илүү гэр бүлийнхнээ амь насыг давхар хариуцаж байна гэдгийг ухамсарлах хэрэгтэй”

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр Тээврийн цагдаагийн албаны 640 алба хаагч  өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 20 орчим иргэнийг саатуулжээ. Хүй долоо худгийг зорих замд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдол бага байна гэдгийг тээврийн цагдаагийн албанынхан хэлж байв.

Төв цэнгэлдэх хүрээлэнгийн орчим 2,500,  Хүй долоо худагт 7,500 автомашины зогсоол, нөөц 6,000 нийт 16,000 тээврийн хэрэгслүүд зогсох боломжийг бүрдүүлжээ. Иргэд авсан зөвшөөрлийн ар талд байрлах маршрутын дагуу хөдөлгөөнд оролцох, ялгалт хийгдэж байгаа уулзварууд дээр байрлагдсан мэдээллийн самбаруудад заасны дагуу хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг зөвлөж бай

Тус газарт машины зогсоол 70 гаруй хувьтай, иргэдийн хувьд зогсоолын тухай зөвшөөрлийн бичигийн талаарх мэдээлэл багатайгаас ачаалал үүсэх тохиолдол гарч байна.

 

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж