В.Путин, В.Зеленский нар утсаар ярив

Хуучирсан мэдээ: 2019.07.12-нд нийтлэгдсэн

В.Путин, В.Зеленский нар утсаар ярив

В.Путин, В.Зеленский нар утсаар ярив

Киевийн санаачилгаар Орос, Украины ерөнхийлөгч Владимир Путин, Владимир Зеленский нар утсаар ярилаа. Хоёр орны удирдагчид Донбассын мөргөлдөөнийг хэрхэн шийдвэрлэх талаар санал солилцсон байна. Энэ тухай Украины ерөнхийлөгч  “Украины далайчдыг чөлөөлөх” тухай Оросын удирдагчтай ярьсан талаараа товчхон мэдээлжээ.

Харин ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков “Украины талаас бидэнд санал тавьснаар хоёр орны ерөнхийлөгч нар утсаар яриа хийсэн. Ингэхдээ “Donbass”-д болж буй мөргөлдөөнийг шийдэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд талууд хоригдол солилцох асуудлыг үргэлжлүүлэн ярилцахаар болсон” гэв.

Түүнчлэн “Нормандын формат”-ын гэрээг үргэлжлүүлэх боломжтой эсэхийг хэлэлцсэн талаар Песков нэмж хэллээ. Энэхүү утасны яриа нь Украин улсын экс ерөнхийлөгч Петр Порощенко болон өндөр дээр албан тушаалтнуудад хариуцлага тооцох тухай Зеленскийн мэдэгдлийн дараа болж байна.

Хэрэв энэ шийдвэр гарвал Украины хэд хэдэн улс төрчдийн хэрэг шүүхэд шилжих юм. Үүн дотор Петр Ферошенко болон Дээд хурлын дарга, орлогч дарга, батлан хамгаалах яамны дарга мөн агентлагуудын дарга нар байгаа гэнэ.

Эх сурвалж: rambler.ru

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж